“Apple” компани хямд үнэтэй iPhone хувилбарыг танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 06

АНУ-ын “Apple” компани ухаалаг утасны “iPhone SE” болон “iPad Air” таблетын шинэ хувилбарыг танилцуулахаар бэлдэж буй тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг ирэх гуравдугаар сард онлайн хийхээр төлөвлөж байна.

Шинэ ухаалаг утас нь хямд өртөгтэй “iPhone SE” загварын шинэчилсэн хувилбар байх аж. Хямд үнэтэй энэхүү загварыг анх 2016 онд гаргаж байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2020 онд энэ загварын хоёр дахь үеийг гаргасан юм. Харин гурав дахь үе нь  5G дэмжих ба камерыг нь илүү сайжруулсан байна. Загварын хувьд томоохон өөрчлөлт гарахгүй гэнэ. 2013 онд анх гарсан “Pad Air” таблетын шинэ загвар мөн л 5G  дэмжих гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top