Шаардлагатай бол Г.Амартүвшинг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгана

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнөөдөр /2022.02.10/ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийлээ

Энэ үеэр 52 иргэн, аж ахуйн нэгж зээлээ эргэн төлөөгүй байгаа гэдгийг мэдэгдсэн юм. 

Эдгээр зээлдэгч нарын дунд одоогийн УИХ-ын гишүүд багтсан гэх бөгөөд мөрдөн шалгалтаар тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргана гэж мэдээллээ.

Түүнчлэн чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг шалгаж байгаа бөгөөд түүний дараа тус банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг шаардлагатай тохиолдолд гишүүний бүрэн эрхээс нь  түдгэлзүүлэн шалгах боломжтой гэсэн юм.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр албан бичиг ирүүлснийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хугацаа хэтрүүлсэн, чанаргүй ангилалд шилжсэн нийт 52 зээлийг судалж, зээл олгосон зориулалт, зээл олгосон албан тушаалтан, зээл олгохдоо давуу байдал үүсгэсэн болон авлига авсан эсэх, тухайн зээлийн зарцуулалт, төрийн эрх зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна.

Шалгалтын явцад ихэнх санхүүжилт үл хөдлөх хөрөнгө рүү орсон байж болзошгүй байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн хөрөнгийн эх үүсвэрийг судалж байж худалдаж авахыг сануулж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоны 9 блок барьцаанд байгаа. Одоогоор 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилсэн байна” гэлээ.

Түүнчлэн зээлээ эргэн төлөөгүй 52 аж ахуйн нэгж байгаа ба эдгээр байгууллагын нэрсийг АТГ-ын албан ёсны сайтад байршуулна.

Мөн шаардлагатай тохиолдолд нэр бүхий УИХ-ын гишүүд болон тухайн үед зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгана гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.87) 2022 оны 02 сарын 14

Тэгээд шалгаач! Улсын хөрөнгө мөнгийг хамтран албан тушаалаа ашиглаж гарын салаагаар урсган үгүй хийсэн луйварчдаар яаралтай түлүүлж улсыг хохиролгүй болгуул! Ямарч өршөөл байж болохгүй!

0  |  0
Зочин(192.82.81.122) 2022 оны 02 сарын 13

Ер нь 1990-ээд оноос ардчилал нэрийн дор дан хог шаарууд хулгай луйврийн аргаар эрх мэдэлд хүрч, төр, ард түмний өмч, хөрөнгийг луйвардан авах, ард түмний эрх, боломжийг хаах, өөрсдийгөө хариуцлагаас мултлах, хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг өөрсдийн болон хамтрагч луйварчид, хулгайлагчдынхаа санаачилгаар баталж мөрдүүлсээр ирсэн болно. Энэ нь 2000-аад оноос хойш баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Зөрчлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Татварын хуулиуд, Даатгалын тухай хуулиас тодорхой харагддаг шүү.

0  |  0
Ахмад иргэд(66.181.161.79) 2022 оны 02 сарын 13

Зээл аваад эргэн төлөлт хийхгүй байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авч ард иргэдэд мэдэгдэх хэрэгтэй зээлийг ил тод болгохгүй байгаа нь өөрөө улс орны хөгжил дэвшилд саад садаа болж байгаа банк санхүүгийн байгууллагын өөрийнх нуугдмал улс орныг хорлон сүүтгэсэн хор уршиг ихтэй нуугдмал үйл ажиллагаа юм даа өрөө төлж чадахгүйд хүрч нутаг орноосоо ч салж хэсэг газар нутагаа ч өгөхөд хүрч олзлшгүй

0  |  0
Zochin(192.82.81.104) 2022 оны 02 сарын 13

Shalgaachee. Yun shaardlagatai bol ve. No double standard

0  |  0
зочин(43.242.243.194) 2022 оны 02 сарын 13

Болтугай болтугай... мөн ч олон ихэс дээдэс танайхаар ороод сураггүй ялгүй таг чиг болсон... хэрэг хуучрахгүй!!! Ажлаа хий АТГ. Шударга бай АТГ.

1  |  0
irgen(192.82.70.192) 2022 оны 02 сарын 12

huuli bugdiin duuddag yum shu

0  |  0
irgen(192.82.70.192) 2022 оны 02 сарын 13

huuli bugdiin duuddag yum shu

1  |  0
irgen(192.82.70.192) 2022 оны 02 сарын 13

ene dugui niilsen 3 zaluu yav ch uls tord tohirohgui m bn lee.

1  |  0
Зочин(2.133.63.108) 2022 оны 04 сарын 25

Гадны иргэн яагаад энд сууж байгаан, Монгол улсыг хөгжүүлэх гээд сууж байгаа муу, ямар муухай сэтгэл вэ?! Ойлгомжтой Монголыг цөлмөх гэж орж ирсэн байна шүү дээ!!! Монголоосоо зугтсан хүн юү хэлж, яах нь тодорхой!!! Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй!!!

1  |  1
Зочин(2.133.63.108) 2022 оны 04 сарын 25

Ер нь гишүүн л гээд бхйдаг хамгийн өлөн хоосон , боловсрол муутай, чалваргүй нөхдүүд чинь УИХ-д заль мэх, арга саамаар шурган орж хууль бус үйлдлүүд хийж хялбар аргаар мөнгөжих, нөхцөлөө бүрдүүлж байна. УИХ гэдэг хоосон толгойтой шуналтай хэрэгтнүүдийн голомт болжээ. Мөн тэр ярьж байгаа дээлийн хээ, архиний савлагаа... хаана юү ярихаа ч мэдэхгүй!!! Ийм хүмүүсийг намдаа авч гаргаж бхйгаа нам нь ч гэж нам болжээ хөөрхий!!! Энэ дунд ухаант нэгэн байгаа гэж найдаад хэлэхэд намаа цэвэрлэ!!! Боловсрол, чадвар, ухаанаараа тэргүүлэх залуучуудыг элсүүл!!!

3  |  2
Иргэн(202.9.47.11) 2022 оны 02 сарын 13

Хассуурь .Дамдиннямтайгаа цуг явна шүү Бүүр нэг гөлдийсэн царай

3  |  0
Бүгдийг нь шалга(192.82.73.94) 2022 оны 02 сарын 12

Эмээлтийн ясны үйлдвэрийн эзэн Оюунбат гэгч зальтай хүүхэн луйвар хийж байна. Итали технологитой үйлдвэр 17 тэрбумаар барьсан гэж хуурч байна. Зүгээр л хятад тоног төхөөрөмжтөй үйлдвэр үсрээд л 3 тэрбумд баригдсан. Одоо банкинд 17-д өгөөд зугтна. Ашиг 14 тэрбум өөрт нь үлдэнэ.

2  |  0
Жүж(202.126.89.13) 2022 оны 04 сарын 25

Гадаадын иргэн албан ёсны авгай, хүүхдүүрүүгээ цугтана даа, Мон жүжиг гэр бүл будаа.

1  |  1
Тэнгэрийн санаа(202.126.89.182) 2022 оны 04 сарын 25

Наад муу луйварчин хулгайчаа бушуу шалга

0  |  1
Зочин(64.119.21.14) 2022 оны 04 сарын 25

Маш зөв. Улс төрд жишиг тогтоох хэрэгтэй. Хулгай хийчээд хуулиас зугтааж УИХ-н гишүүн болж бүгэж орогнодог жишигийг халах хэрэгтэй

2  |  1
Ган(202.126.90.106) 2022 оны 04 сарын 25

Хууль зөрчиж гишүүн болсон. 3 удаа монгол улсын иргэншлээс гарах өргөдөл хүсэлт өгч нидерландын иргэн болсон гэсэн. Найзууд болох ганхуяг дамбийням нартай нийлж хөгжлийн банкнаас 33 тэрбум авихаад гишүүн болонгуутаа 3-уулаа нийлж энэ зээлийг хүчингүй болгох хууль санаачилж лоббидож гүйсэн. Хортой сэхээтэн. Төрөөс хол байх ёстой хүн

4  |  1
дууяаа(150.129.140.29) 2022 оны 02 сарын 12

Хөгжлидужйн банкны удирдлагыш.шалгах ёстоы.Амартүвшинг шалгаач.МАН ын дарга яАмарбаясгалан яагаад.авилгачтайгаа тэицдэггүй юм.шалгах хэрэгтэй.ХБ гэлтгүй банкнаас зээл.авсхн бүх авилгач нарыг шалгах ёстой.эргэн төлүүлэх ёстой.хөрөнгийг нь хураагаач.\n

2  |  0
Зочин(192.82.90.151) 2022 оны 02 сарын 13

3 сарын 1нд орон нутаг хот гэлтгүй улс даяараа тайван жагсаал өрнүүлье. Бид сонгож гаргасан бас эргүүлж огцруулж татаж буулгаж чадна гэдгээ харуулъя

7  |  0
Амартүвшин чинь Оюук(103.26.194.138) 2022 оны 04 сарын 25

Амар түвшин чинь гэхдээ Оюунэрдэнийн өөрийн гараар дээш татаж гишүүн болгосон хүн гэсэн шүү дээ. Хасбанкинд байхдаа Оюукыг Харвард явхад нь 5к доллар өгч баярлуулсан гэсэн. Тэгээд сарааз моёор гэдэг шиг 2020 онд Недэрланд иргэншилтэй энэ эр шууд УИХ д гишүүн болсон. Оюук дотны ахдаа өөрт нь мөнгөн дэм өгсөн ахдаа хариуцлага тооцож чдах уу???

4  |  2
zochin(5.67.14.225) 2022 оны 02 сарын 12

ideh yumaa idtsen yum chin tudgelzsem ch yaadiin hamaagui biz ed nart. Hohirol ene teriig ni toluuleech aimaar bayan amidardah horongiig ni huaraagaach . Alban tushaal tudgelzuuleh chin shiitvel bish shagnal bnshd yalaas multlah

2  |  0
Хгшү(202.126.89.99) 2022 оны 02 сарын 12

МАН ын дарга нарын зодооны хохирогч болохнэ дээ энэ банкны зээлдэгч нар.Зарим нь зээлээ ном журмаар нь авсан хүмүүс байгаа л байхдаа.Хогийн блс төрчидийн гай,энэ е сайд нэг л бишээ

0  |  2
zochin(103.212.116.210) 2022 оны 02 сарын 10

im asuudlig Sangin said medehgvi chimeegvi yvaad bdag nb sonin bna .chimeegvi baisan bol irged medehgvi unguruh nb bna .amerikn elchin baisan nuhur ashgvi hel am nb zagatnaad herguudig buur saihan ilchluulchihlee

0  |  0
zochin (103.212.116.210) 2022 оны 02 сарын 10

shark geed l baigaa humuus chinb buun ur zeel tei yum bna shdee.urig nb hurdan tuluulj hyatadin urnuus garah heregtei .Er nb huun heleltseh hugatsaa bolih heregtei .uursduduu zoriulj huuli batluulsan

0  |  0
Барилгачин(103.229.123.184) 2022 оны 02 сарын 10

Гантиг виллаг барьсан залуучууд хохирох нь дээ Ундармаа гэж хар гай\n

0  |  0
Cha(66.181.161.23) 2022 оны 02 сарын 10

Shalgaad chaa piz daag

0  |  0
баяраа(202.126.90.41) 2022 оны 02 сарын 11

1000төгрөгний сэтгүүлийн нүүрэн гархдаа таарсан Занданшатар ямар юмныхан ухаалга төр байхав дээ

1  |  0
иргэн(66.181.161.4) 2022 оны 02 сарын 11

АТГ-ийг ерөнхий сайд ба ерөнхийлөгч атгаж байгаа.Энэ хоер нь МАН-ын дарга нар ба нөлөө бүхий хүмүүсээс гадна зээлийн найруулагч нар нь үндсэндээ дээрхи хоер өөрсдөө мөн.Бүүр ерөнхий найруулач нар нь шдээ.Ийм учраас МАН-ы том толгой зээлдэгчид бөгөөд жүжигчид нь ямарч гүн уснаас хуурай гарна.

1  |  0
шаа(138.199.22.228) 2022 оны 02 сарын 11

ЧАДАХ УУ. ХУДЛАА Ш ДЭЭ. ШААРДЛАГАГҮЙ ГЭЭД Л БОЛНО.

1  |  0
зочин-2(192.82.78.95) 2022 оны 02 сарын 12

Энэ их зээлийг төр барьдаг хүмүүс нь өөрсдөө авч идчихээд төлбөрийг нь ард түмэндээ үүрүүлдэг байж болохгүй. Амташсан хэрээ дахин дахин гэгч л болж бна. Жирийн иргэдэд олдоггүй зээл шүү дээ. Бас болоогүй эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хувьцаа нтр-ыг хувьдаа авсныг бас тодруулах шаардлагатай. Биднийг гадаадад явсан хойгуур Спирт бал бурмын хувьцааг ерөнхийлөгч асан Элбэгдоржийг авсан гэж брокерын пүүс нь хэлээд хэдэн ₮ гарсан, очиж ав гэсэн шүү.

1  |  0
Fff(66.181.161.69) 2022 оны 02 сарын 10

Zov zov

1  |  0
Иргэн(202.126.88.163) 2022 оны 02 сарын 12

Маш зөв өө. Монгол Улсыг маань хорлогчид гэж учир мэдэх иргэд ярьж байнаа. Үнэн байх. Шалгаж, зохих хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга ёс, Монголын эрх ашигт нийцнэ!

2  |  0
zochin(202.9.40.24) 2022 оны 02 сарын 10

ene muu hujaad ih no baigaa da. hamgiin turuund shalgah heregei. muuhai zevuun sdaa muu hujaagiin hoshnogo\n

1  |  1
Наад чинь Оюунэрдэни(192.82.68.210) 2022 оны 04 сарын 25

Наад чинь Оюунэрдэниин дотныни ах, сургуулийнх нь спонсор нь шүү дэ. Та нар барахгүй. Нэдэрланд иргэн.

0  |  3
Zochin(103.80.211.64) 2022 оны 02 сарын 10

Anandbazaraa tudgelzuuleech ee , Ih hurliin dargiin naiz uu ,

0  |  0
Top