Нэг туйлт байдлаас гарахыг уриалсан Путины зөв байсан гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Италийн Төрийн зөвлөлийн дарга Франко Фраттини РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зөв байсан талаар ярьжээ.

Тэрбээр “Владимир Путин 2007 онд дэлхий дахинд нэг туйлт байдлаас гарахыг уриалж байхдаа түүний зөв байсан. Энэ тал дээр Путин “Бид нэг туйлт байдлыг даван туулах ёстой” гэж хэлж байсан” гэжээ.

Италийн Төрийн зөвлөлийн дарга мөн “Сүүлийн 15 жилд дэлхий ертөнц хүчтэй өөрчлөгдсөн. Харин АНУ нэг туйлт ертөнцийг хадгалах боломжгүйг ойлгосон” гэсэн байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд Хятад, Энэтхэг болон Оросын хүчтэй өсөлт нь олон туйлт байдал, шинэ хамтын ажиллагааг зайлшгүй шаардлагатай болгосон гэжээ.

Фраттини мөн “2007 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан бага Жорж Буш олон туйлт байдалд дургүй байсан” гэлээ.

Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Путины 2007 онд Мюнхенд илтгэл тавихдаа хөндсөн асуудлууд нь цаг хугацааны явцад хурцадсан” гэсэн билээ.

Владимир Путин 2007 оны хоёрдугаар сард Мюнхенд аюулгүй байдлын тухай хуралд оролцохдоо дэлхийн улс төрийн нэг туйлт байдлын талаар ярьж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.9) 2022 оны 02 сарын 15

ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ГАНЦХАН ЭЗЭНТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

3  |  0
Top