Энэтхэгт 13 эмэгтэй худагт унаж, амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Наурангия тосгонд 13 эмэгтэй худаг руу унасны улмаас амиа алджээ.

“The Indian Express” хэвлэлд мэдээлснээр, эмгэнэлт хэрэг энэ сарын 16-ны шөнө хуримын өмнөх “Халди” шашны зан үйлийн үеэр гарчээ. Шашны зан үйлийг худгийн дэргэд үйлдэж байсан ба зарим охид, эмэгтэйчүүд худгийн таган дээр сууж байжээ. Худгийн таг тэдний жинг даалгүй хугарсны улмаас 22 эмэгтэй гүн худаг руу унажээ. Тэдний 15-ыг нь нутгийн оршин суугчид эсэн мэнд гаргаж авсан ч 11 нь газар дээрээ, хоёр нь эмнэлэгт амьсгал хураасан байна. Тэдний дөрөв нь 9-15 насны охид байжээ. Гурван эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа аж.

Эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттерээр дамжуулан амиа алдсан эмэгтэйчүүдийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр Ерөнхий сайдын дэргэдэх сангаас амиа алдсан эмэгтэйчүүдийн ар гэрт 200 мянган рупи, гэмтсэн хохирогчдод 50 мянга рупигийн нөхөн олговор олгох тухай мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.18) 2022 оны 02 сарын 20

22 хүн унасан чинь 36 болоод гараад ирэвүүдээ

0  |  1
Top