Б.Сайнзаяа: Хүчирхийлэл давамгайлсан гэр бүлд хүн сэтгэцийн эмгэгт амархан өртдөг

2022 оны 03 сарын 04

Сүүлийн үед залуус тэр дундаа өсвөр насныхны дунд “Би "том" хүний хүүхэд. Намайг ямар ч хэрэг хийсэн манай эцэг, эх хамгаална” гэх зэргээр  эргэн тойрныхоо хүрээлэлд агсамнадаг. Улмаар янз бүрийн зүй бус үйлдэл гаргах тохиолдол элбэгших болов. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө нэгэн хүү “Миний аавыг та нар таних уу. Надад буу байгаа” гэх зэргээр ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн.

Тэгвэл өөрийгөө “Прокурорын хүүхэд” хэмээн хэлж, бусдын толгой дээр халуун кофе асгасан гэмт үйлдлийн шинжтэй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Залуусын зан суртахуунд илэрч буй энэ гажиг тогтолцоог сэтгэлзүйч хүн ямар байдлаар тайлбарласныг одоо хүргэе.


-Буруу зүйл хийчихээд гэмшсэн шинжгүй авирладаг зан төрхийг сэтгэл зүйн нэг төрлийн эмгэг гэж хэлж болох уу?

-Ер нь бол сэтгэцийн гурван түвшин гэж бий. Эхнийх нь сэтгэцийн эмгэгтэй. Дараагийнх нь сэтгэцийн хувьд эрүүл. Сүүлийнх нь гэгээрэлд хүрсэн гэсэн гурван бүлэг бий. Дэлхийн нийт хүн амын 90 хувь нь эрүүл байдаг. Харин есөн хувь нь сэтгэцийн өөрчлөлттэй. Нэг хувь нь гэгээрэлд хүрсэн гэж үздэг. Галзуурал ба гэгээрэл хоёрын хооронд зарим төрлийн ялгаа, болоод нийтлэг шинж байдаг. Жишээ нь, махан биеийг үл тоох байдал. Энэ нь өөрөө сэтгэцийн өөрчлөлт. Хүнд биеийн өвдөлтийг мэдрүүлээд эсвэл өөрөө өвдөлт мэдрээд байгаа мөртлөө тэр нь сэтгэцэд нь ямар нэгэн байдлаар мэдрэгдэхгүй байвал нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн үг.

-Хүний сэтгэцэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл нь юу байж болох вэ?

-Сэтгэцэд хамгийн их юу нөлөөлдөг вэ гэхээр хажууд нь сэтгэл зүйн өөрчлөлттэй буюу сэтгэцийн эмгэгтэй хүн байгаа бол халдварладаг. Тухайн хүний дэргэд сэтгэцийн өөрчлөлттэй хүн байхаар л даган дуурайж, хуулбарлаж, халдвар авч болно. Аль эсвэл хүүхэд байхаас нь тамлан зовоосон үед сэтгэл зүйд ноцтой нөлөөлдөг. Ер нь хайрын дутмагшилтай өсвөл хэнийг ч хайрлахгүй гэсэн үг. Тийм хүн харгислал үйлдэх магадлалтай гэсэн үг.

-Сэтгэцийн өөрчлөлт хэр хугацаанд бий болох боломжтой вэ?

-“Ер нь удаан хугацааны үр дагавраар сэтгэцийн өөрчлөлт бий болдог. Хүчирхийлэл давамгайлсан гэр бүлийн орчинд өссөн хүн сэтгэцийн эмгэгт амархан өртдөг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha (66.181.161.39) 2022 оны 03 сарын 06

Shaaa yambii umhii alaaa

0  |  0
Top