Палеонтологичид Хятадын баруун хойд Ганьсу мужид зургаан сая жилийн өмнө амьдарч байсан шар шувууны чулуужсан араг яс олжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, олдвор маш сайн хадгалагдан үлджээ. Эртний шар шувуу Төвөдийн уулархаг бүсэд амьдарч байсан бөгөөд мөхсөн төрөл зүйлд хамаарна гэж эрдэмтэд мэдээлжээ. Олдворын дэргэд жижиг биетэй сүүн тэжээлтэн амьтны яс олдсон нь махчин шувуу үхэхээсээ өмнө идсэн байх магадлалтай гэж эрдэмтэд таамаглаж байна.
Шар шувууны нүдний ухархай орчмын ясыг судалсны дүнд эрдэмтэд орчин цагийн ихэнх шар шувуудыг бодвол өдрийн амьдралтай байсан болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )