Энэ ертөнцийг орхисон Владимир Жириновскийн алдарт эшлэлүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Өчигдөр буюу энэ сарын 6-нд ОХУ-ын улстөрч, Либерал ардчилсан намын удирдагч Владимир Вольфович Жириновский 75 насандаа нас барлаа. Тэрээр хоёрдугаар сард коронавирус тусч, эмчлүүлж байсан бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдсан байжээ. Гуравдугаар сарын 25-нд түүнийг нас барсан мэдээ цахим сүлжээгээр тарахад ЛАН-аас эсэргүүцлийн мэдэгдэл гаргаж байсан.  

Владимир Жириновский жирийн нэг депутат байсангүй, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа өрсөлдсөн эрхэм байв. Гэхдээ улстөрчийн ажлаас нь илүү уран илтгэгчийн авьяас чадвар нь түүнийг нэр хүндэд хүргэсэн юм. Жириновский дэлхий, Оросын улстөр, эдийн засгийн маш олон үйл явдлыг урьдчилан хэлж байсан юм. Өнгөрсөн оны сүүлээр тэр “Хоёрдугаар сарын 23-нд дэлхийг донслгосон том үйл явдал болно” гэж хэлж байлаа. Хоёрдугаар сарын 24-нд нь Оросын цэрэг Украинд нэвтрэн орсон билээ.

Ингээд түүний алдарт эшлэлүүдийг танилцуулья.

Жил болгон миний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэдэг. Жил болгон мөрдөн байцаагч нар намайг ямар ч хэрэг үйлдээгүйг тогтоодог.

Төрийн Думд миний үг хэлэх эрхийг маш олон удаа хасаж байсан. Харин Коммунист намын Зюгановын эрхийг нэг ч удаа хасаж байгаагүй. Яагаад гэвэл тэр юу ч хийдэггүй, чимээгүй суудаг.

Дэлхийд 4 хүч бий. Өрнө, Дорно, Өмнөд, тэгээд Орос.

Би орос цэргүүдийг Энэтхэгийн далайн бүлээн усаар хөлөө угааж, үүрд зуны дүрэмт хувцастай үлдээсэй гэж мөрөөддөг.

Зөвхөн орос дуун дээр л дэлхий ертөнц уйлдаг.

Шанаа байгаа юм бол цохих нударгыг нь хийе.

Бид Америкт дахин 10 сая орос иргэнээ илгээж, тэнд өөрийн Ерөнхийлөгчөө сонгох болно. Харин чи Жорж Бутырка шоронд сайхан камертай болно.

Эх оронч хүн худал хуурмагийг хамгаалах ёсгүй.

Миний гар цэвэрхэн. Гэхдээ хэрэв би Ерөнхийлөгч болох юм бол гараа цусанд хутгана.

Би байгаагаараа л байдаг. Энэ бол миний гоо сайхан.

Оросын газар нутгийн 65 хувь нь мөнхийн мөстлөгтэй байхад юун ардчилалын талаар та нар яриад байна?

Манай засгийн газар жимсний шүүс шиг л байх юм. Уг нь засаг төр сайн шарсан, хатуу мах шиг байх ёстой.

Сайн уран зохиол унших нь төрөлх хэлээрээ бодол санаагаа сайн илтгэхэд тус болдог. Одоо манай хэлэнд англи үг их орж ирлээ. Үзүүлбэр гэхийн оронд перформанс, цуглуулбар гэхгүй сет гэдэг болжээ. Энэ бол хөгжил биш төрөлх хэлээ бохирдуулж байгаа хэрэг. Орос хэлээ сайн мэдэж, ойлгохын тулд ном их унш.

Баасан гарагт исламын шашинтнууд ажилладаггүй, Бямбад еврей нар, Нямд үнэн алдарт шашинтнууд ажил хийдэггүй... Тэгвэл Даваад хувьсгал хийе.

Хүүхдүүдэд хүчээр битгий англи хэл заа. Тэд Калашниковын автомат буу судласан нь дээр. Тэгвэл удахгүй бүх дэлхий оросоор ярьдаг болно.

Би үгээ хэлээдхий, дараа нь та хэл. Тэгээд дараа нь таныг наанаас чинь өргөж гаргах хэрэг гарна шүү.

Би булш тоолдоггүй. Надад төрөх газар илүү таалагддаг.

Манай улстөрийн бүх удирдагчид ихэнхдээ үхэх замаар амьдралаас явдаг.

Бү үхэн үхтлээ сонгуульд оролцох болно. Үхсэн хойноо ч оршуулгын газраас оролцоно. Авсан дотроосоо би тэнд хэвтэж байгаагаа мэдүүлсээр байх болно.

Залуучуудын тухай хуульд 35 хүртэл насныхныг залуу гэж үзнэ гэж заажээ. Тэгвэл би 30 хүртэлх насныхныг хүүхэд гэж үзэх санал оруулж байна. Тэд 30 хүртлээ ухаан суудаггүй, яг л хүүхэд.

80 кг-аас илүү жинтэй төрийн албан хаагч, парламентын депутатууд мандатаа өгөөд ажлаа орхих ёстой. Дэлхий дахин таргалалттай тэмцэж байна.

Цаазаар авах ялыг сэргээх ёстой. Гэм буруугүй хүн шүүгчийн буруугаас болж, амиа алдах эрсдэлтэй гэж та нар ярих юм. Тэгвэл тэр алдаа гаргасан шүүгчийг цаазлах хууль батлая. Тэгвэл алдаа хэзээ ч гарахгүй болно.

Оросын хүн амыг ихэсгэхийн тулд олон эхнэртэй байх хуулийг батлах нь зөв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 07

Yanz bvriin Mongolchuudiig nutag usiig ni shunaj avsan bish.Oros shar aristai hvn irgen bolgoj shunah heregvi.Shar Orosuud bid uursuduul shar Orosooroo baiya busadiig tejeeh shaardalag asuudal baihgvi.Mongol tsaraitai hvn bvr Oros bish.kk.Puten chinii ali neg avgaigaas iim ohin turuh ve.kkk.Orosiin tsevsegt hvchenii said .SHOGU bol yamarch asuudal baihgvi Mongol tsustai hvn.Chingesiin hayagdamal udam.KKKK.

0  |  0
Shar tokhoi.(178.209.131.155) 2022 оны 04 сарын 07

Mongoliin Ulaanbaatar hotod ni zasagiin gazariih ni umnu ih etsen haan Chingesiin hushuu baidag.Tvvnii ard halhavchind .Mongoloo ard tvmenee shulsan chuturvvd vvreltsen baidag.Ted tendee bvr udamshij baigaa .Tednii 1 ench eh oron ard tvmenee hairlahgvi chutgurvvd.Daanch ard tvmen ni uych vgvi boltoloo tsulmuulchihsen tedend mungu hool baihgvi uchir chutgurvvd i galtsuurj baidag .Mongol gegej uls iimel uls gej helhed haashaa uym.Chutgurvvdiin vvr.Bas Putend bi helsen.Ene Kalmig Buriad Tuva.Yakut.Tatar.hvmvvs gazar nutagtaigaa Mongol udamiin Mongol hvmvvs shvv.Yasanch Oros shar hvn bish.

0  |  0
Shar tokhoi.(178.209.131.155) 2022 оны 04 сарын 07

Mongoliin Ulaanbaatar hotod ni zasagiin gazariih ni umnu ih etsen haan Chingesiin hushuu baidag.Tvvnii ard halhavchind .Mongoloo ard tvmenee shulsan chuturvvd vvreltsen baidag.Ted tendee bvr udamshij baigaa .Tednii 1 ench eh oron ard tvmenee hairlahgvi chutgurvvd.Daanch ard tvmen ni uych vgvi boltoloo tsulmuulchihsen tedend mungu hool baihgvi uchir chutgurvvd i galtsuurj baidag .Mongol gegej uls iimel uls gej helhed haashaa uym.Chutgurvvdiin vvr.Bas Putend bi helsen.Ene Kalmig Buriad Tuva.Yakut.Tatar.hvmvvs gazar nutagtaigaa Mongol udamiin Mongol hvmvvs shvv.Yasanch Oros shar hvn bish.

0  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 07

SETGETCIIN UVCHTEI HUN HORVOOGOOS YVJDEE HUURHII... ENE DELHII YASAN CH IH OLON TENEGUUDIIG UUR DEEREE UURNEVEDEE..

0  |  0
Зангараг (202.179.27.51) 2022 оны 04 сарын 07

Жи гэж нэг хоосон цэцэрхдэг этгээд талийж дээ. Монголыг маань юу юу гээд байлаа энэ нөхөр.

0  |  0
Зочин(203.91.115.51) 2022 оны 04 сарын 07

Иди к черту! Из Монголии.

0  |  0
Top