Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр том оврын шатахуун ачсан автомашин хүн дайрч гэмтээжээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагдаагийн өргөн чөлөөнд “Содмонгол” ШТС-ын Zoomlion маркын автомашины жолооч гарцаар гарч явсан 25 настай эмэгтэйг мөргөж гэмтээжээ. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )