Хумхаа өвчин гэж юу вэ?
Хумхаа өвчин нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг зоонозын хурц халдварт өвчин юм.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг “Хумхаа өвчинтэй тэмцэх өдөр” болгон дэлхий нийтээрээ энэхүү өвчинтэй тэмцэх ирсэн. Энэ жилийн тухайд ДЭМБ-аас тус өдрийг “Инновацийг ашиглаж хумхаа өвчний өвчлөл, нас баралтыг бууруулая” уриан дор сүүлийн үеийн дэвшилтэт арга технологид суурилсан шумуул устгах аргыг нэвтрүүлэх, хумхаагийн оношилгоог сайжруулах, хумхаа өвчний эсрэг эм болон бусад хэрэгслийг өргөжүүлэх чиглэлд инноваци, хөрөнгө оруулалт хийхийг дэлхийн улс орнуудад уриалж байна.
Монгол оронд хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй гэж зарим судлаачид үздэг. 2009-2021 онд манай улсад хумхаа өвчний 17 зөөвөрлөгдсөн тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн бөгөөд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдардаг, аялж зорчсон, Африкын орнуудад энхийг сахиулах ажиллагаа, ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцсон, шумуулд хазуулсан гэх өгүүлэмжтэй байжээ.
Иймд дараах сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн, сүүлийн 10 хоногт гадаад улсад аялсан, зорчсон бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )