Жо Байден Энэтхэг, Номхон далайн эдийн засгийн санаачилгыг албан ёсоор нээв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Японд албан ёсны айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэг, Номхон далайн эдийн засгийн хүрээ санаачилгыг (IPEF, Indo-Pacific Economic Framework) эхлүүлсэн тухай албан ёсоор зарлалаа.

XXI зууны эдийн засгийн ирээдүйг гол төлөв бидний бүс нутаг, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг бичнэ” гэж Токиод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Байден онцолсон байна.

Түүний хэлснээр, эхний ээлжид тус санаачилгад Австрали, Бруней, Энэтхэг, Индонез, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Таиланд, Вьетнам зэрэг улс нэгдэнэ. Энэтхэг, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын тэн хагас, дэлхийн ДНБ-ний 60 гаруй хувь оногдож байна.

IPEF нь XXI зууны эдийн засгийн шинэ дүрмийг зохиож, оролцогч орнуудын эдийн засагт хурдацтай, ижил тэнцүү нөхцөлд хөгжих боломж олгоно. Цагаан ордны тэргүүн оролцогч орнуудад хандан юуны өмнө бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг хангах үүрэг хүлээхийг санал болгов. Мөн цэвэр эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх зорилго тавих, авлигатай тэмцэхийг уриалав. Авлигаас болж дэлхийн ДНБ 2-5 хувийг алдаж байна гэж Жо Байден онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top