АНУ-ын Энэтхэг, Номхон далайн бүс нутагт сөргөлдөөн үүсгэх зорилготой стратеги бүтэлгүйтнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.
Түүний хэлснээр, Ази, Номхон далайн бүс нутгийн үндэстнүүд дэлхийг ноёрхох үзэл ямар сөргөлдөөнд хүргэдэг болохыг сайн санаж байгаа тул үндэсний тогтвортой байдал, аз жаргалтай амьдралд тэмүүлсээр ирсэн. Бүс нутгийн улс орнууд аль нэг талыг сонгохыг хүсэхгүй байна. Бүс нутгийн гол чиг хандлага нь бүс нутгийн интерграцийг дэмжих, нэг хувь заяатай Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг цогцлоох явдал юм. АНУ дэлхийд ноёрхох үзэлдээ бүс нутгийн орнуудыг үйлчлэхийг эрмэлзэн, эрх чөлөө, нээлттэй байдлын туган дор бүс нутгийг бүлгүүдэд хувааж байна. Энэтхэг, Номхон далайн стратеги гэгч нь үнэн хэрэгтээ үл ойлголцол, сөргөлдөөн үүсгэх, энх тайвныг үгүй хийх стратеги гэдгийг баримтууд батлах болно. Ямар ч ганган туузаар чимэглэсэн бай энэ стратеги эцсийн дүнд нурах болно гэж Ван И онцолсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хятад хэрэлдэж л чадах юм, бусад нь давшаад байна.