ШҮҮХ ХУРАЛ | Кэйт Мосс шатнаас түлхүүлсэн тухайд ХАРИУЛТ өгөхөөр болов

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

 

Жонни Депп, Амбер Херд нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна.

Шүүх хуралд Жонни Деппийн экс бүсгүйчүүд түүний тухай мэдүүлэг өгсөөр байгаа бөгөөд тэр бүгд эерэг байгаа нь эсрэг талынхныг барьц алдуулах нэгэн шалтгаан болж байна. 

Орон нутгийн цагаар лхагва гарагт 1994-1997 оны хооронд Жонни Депптэй болзож байсан супер модель Кэйт Мосс өөрийн зүгээс мэдүүлэг өгөх бөгөөд тэрээр Жоннигийн тухай "Тэр үдэшлэг, гэнэтийн бэлгээр гайхшруулах дуртай нэгэн. Тэр надад өгзгөндөө нуусан алмаазан зүүлт өгсөн. "Алив ээ, бид Орос цайны газар очиж, оройн хоол идэх хэрэгтэй" гэж тэр хэлсэн. Үүдээр гарах үед "Кэйт миний өгзгөнд нэг юм байна, чи харах хэрэгтэй, юу байгааг нь би сайн мэдэхгүй байна, чи хараад өгөөч" гэсэн. Бид танилцаад гуравхан сар л болж байсан юм даг. Гараа түүний өмд рүү хийхэд Tiffany-ийн зүүлт гарч ирсэн. Үнэхээр гайхалтай. Тэр зүүлт үнэхээр тансаг байсан" хэмээн ярьжээ. 

 

 

Жонни Депп Кэйт Моссийг шатнаас түлхсэн тухай цуурхал тэднийг үерхдэг байхад гарч байсан.

Тухайн үеийн гэрчүүдийн мэдээлснээр Кэйт Мосс шатнаас бууж байхдаа сүүлээсээ хоёр дахь гишгүүр дээрээс халтирч унажээ. Тэр үед Жонни түүнийг түшин халамжилж байсан тухай ярьсан байдаг бөгөөд Амбер Херд энэ тухай шүүх танхимд ярьснаар Кэйт Мосс мэдүүлэг өгөх хэрэгтэй болсон юм. 

Тодруулбал, Амбер Херд Жонни Деппийг цохисон тухайгаа тайлбарлаж байхдаа "Жонни дүүтэй минь шатны хажууд муудалцсан. Би түүнийг дүүг минь Кэйт Мосс шиг түлхчих вий гэж санаа зовоод цохисон" хэмээсэн ярьсан нь Кэйт Моссыг шүүх танхимд авчрах нэгэн үндэс болжээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.59) 2022 оны 06 сарын 04

Өгзгөндөө хийсэн гэж орчуулахгүй ээ. Хаха. Арай 2. Арын халаасандаа хийсэн гээчээ

5  |  0
Top