УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй айлуудаас үнэт эдлэлийг y, хулгайлж, олон сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг одоогоос таван жилийн өмнө гарч байсан.
Тодруулбал, 2017 оны Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо Нүхтийн аманд байрлах хувийн орон сууцуудад үл таних этгээд нэвтэрч, 20 гаруй алтан бурхан, соёлын өв, эд зүйлсийг хулгайлж, 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Баг Жон Ёог (Bak Jong Yeoug) нарыг холбоотой болохыг тогтоожээ.
Одоогоос таван жилийн өмнө үйлдэгдсэн эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр нэг бус удаа товлосон боловч шийдвэрлэж чадалгүй өдий хүрчээ.
Хамгийн сүүлд тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч БНСУ-ын иргэн Баг Жон Ёог шүүх хуралд ирээгүйгээс хойшлуулжээ. Улмаар түүнийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэх захирамж шүүгч гарган, хэргийг нь түдгэлзүүлсэн байна.
Т.Хүрэлжанжин, Баг Жон Ёог нарыг МБА-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны хоёрдугаар сард нэмж шалгаж, дуусаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг шийдвэрлэж чадаагүй байгаа юм.
БНСУ-даа 12 удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан Баг Жон Ёог, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй Т.Хүрэлжанжин нарт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-7 жил хорих ял 2019 оны нэгдүгээр сард шийтгэж байсан юм.
Гэвч Улсын дээд шүүх хохирогч Л.Гүндалай, эхнэр Л.Аззаяа, шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж буцаасан юм. Учир нь Л.Гүндалай, Л.Аззаяа, Л.Чинбат зэрэг нэр бүх хохирогчдын алдсан зарим эд зүйл олдоогүй, тэд гомдолтой гэсэнд үндэслэн нэмж шалгасан байдаг.
Сэтгэгдэл ( 14 )
Монголын хоёр том хугайчийг илрүүлж барьж өгсөн байна.Энэ алтан бурхнуудыг эд нар хэзээ хэнээс худалдаж авсан гэж хэлэх бол эсвэл Ээж ааваас үе дамжин ирсэн хөрөнгө гэж мэлзэх байдаа.Гүндалай Германд Польш иргэнтэй нийлж хулгай хийгээд баригдсан гэсэншдээ Бузрын амьтан,ЧинбатСү.Батболд хоёр ихэд сүжирч найзлаад ”Сентерра гоулд”-той хамтарч 40 тонн алт хулгайлсан хүмүүс,Олон тендер Батболд найзЧинбатдаа авч өгсөн байдаг.Ер нь бүгд хулгайч
ГҮНДАЛАЙ ТЭНЭГ САГСУУ ОНГИРОО ЯДУУ БУУРАЙ АРД ТҮМНИЙГ БАСАМЖИЛЖ ГАЙХУУЛЖ БАЙГАА НЬ ЁС ЗҮЙ ХЭР ХҮН БЭ ГЭДГИЙГ Л ХАРУУЛЖ БГАА ЮМДАА БАЯНТАНСАГ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ НЭРИЙДДЭГ ЭНЭ ГҮНБАЛАЙ ТИЙМ БАЯН ХҮН Ч БИШШД БАЯН ХҮН ХЭЗЭЭД ИЛ ГАЙХУУЛДАГГҮЙ МАШ ДАРУУ БДГДАА. ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС Л ИХ ХИЙДЭГ СЭТГЭЛЭЭ ХООСОЛСОН ХҮМҮҮС БДГ
ӨӨ БИД ЧИНЬ ХУЛГАЙЛЖ БОЛДОГ БУРХАНД ИТГЭЭД ЯВДАГ ЮМУУ\nХУЛГАЙЧ НЬ БУРХАНААСАА ХҮЧТЭЙ ЮМ БАЙНА \nТӨВД УЛС СӨНСӨН ШАЛТГААН ИЙМ БАЙЖ\n
Deed bolovsrol ediin zasagch ene hogiin gunshin end yamar hamaa baina aa kkk
улаан луйварчин гар олон хүнийг хохироосон байх мэхт мэхэндээ гэх ч болж дээ
Mongold huuli guuli bolson ni todorhoi .kkk.\nSunsun vher Mongolchuud.Nuguu soioliin uv san hurnungu haana bna ve.Elbegdorjiiho .Mongold ni uguuj.Huduunii huusun matuu .Dorilogjav hetswe ingetelllee avto mashinii tsugluulagtai boljihovoo.Ulun Elbegdorj hetsee ingetellee Mongoliin uranzuragnii zugaluulagtai bolchihson udam damjisan hurungutun bolchihovoo.
Ardachilalaiin ner barij Mongoliig mini zulumsun garyyd.Gvndalai hetsee in getellee Mongoliin tyyhed ynet edeliin tsalgamjilagch boljihovoo haanaas yaj shaaagdal gertee avchihav aa.\nHulgaichuud dotood gadaadiin tonuulcvhid alatsah tsag irjee.Mongoliin bayalag daanch duusahgvil dee.Udamaar chini shiitegeh tsag ve irnee.
ene hujaanuud bas burhan hulgaisan baisan bn
Чинбат, Гүндалай хоёрын хулгайлсан юмсыг нь туучихсан давхар хулгайн хэрэг бололтой юм???
Энэ бурханууд яхрай эь нарын гарт очснг бас шалга шашины хосгүй бутээл улс хурааж ав
цагдан хорьж болохгүй юу бас хахууль авсан уу хэн ч байсан ямар хамаа байна хорихоч дээ
ээ бурхан минь хүчиндүүлсэн гэнэ үү
Төмөрбатын Даваахишиг гэдэг хулгайч туусан байх шүү намайг хүчиндээд зугтаадаг
ter hariin ergen ymar sain zuil hiigee ve zuv uls.s hulgai hichsen bna hohnee gej