Африкийн цом | “Супер бүргэд”-үүд итгэл найдвараа хадгалж үлдлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 11

Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Нигерийн шигшээ баг Алжирийг 2:0 харьцаатай ялалт байгуулснаар “Супер бүргэд”-үүд хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр тэд !энэ тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлэхийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх гэж байна.

Нигерийн шигшээ эхнээсээ л гоол оруулах хүсэл тэмүүллээр дүүрэн байсан. Адемола Лукман, Лука Зидан нарын хослол аюул тарих шахсан. Виктор Осимен ч гайхалтай байлаа. Хагас хамгаалалтын гайхалтай зохицол, довтолгооны уян хатан байдал нөлөөгөө үзүүлж эхний үед өрсөлдөгч Алжирын шигшээ хаалга руу нэг ч амжилттай цохилт гүйцэтгэж чадаагүй.

Хоёрдугаар үед тэд гоолыг удаан хүлээх шаардлагагүй байлаа. Нигерийн шигшээн Бруно Оньемаечигийн гайхалтай дамжуулалтыг Виктор Осимен чулуу болгож тэргүүлж эхлэв. Виктор Осимен ийнхүү шигшээ багийнхаа төлөө 35 дахь гоолоо оруулсан юм. Эхний гоолоос эрчийг авсан Нигерийн шигшээ багаас Алекс Ивобигийн чадварлаг бөмбөг эзэмшилтээр эхний гоолын эзэн Осименд дамжуулж, Осимен Акор Адамст дамжуулснаар “Супер бүргэд”-үүд хоёр гоолоор тэргүүллээ. Эхний үеийнхээ нэгэн адилаар Алжирын шигшээд хаалга руу цохих боломж олдоогүй. Харин эсрэгээр Нигерийн шигшээ хоёрдугаар үед гурван том боломж үүтгэж, хоёрыг нь амжилттай болгосон юм.

Нигерийн шигшээ баг өмнө нь гурван удаа Африкийн цомыг атгаж байлаа. Цаасан дээр шилдэг тоглогчидтой Нигерийн шигшээ энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй билээ. Тус тэмцээнийг 1xbet брэнд ивээн тэтгэж хамтарч ажиллаж байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top