Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар УАШТ-ийг нээж хэлсэн үгэндээ “Спортын Төв ордны “А” зааланд Монголын чөлөөт бөхийн шигшээ баг бэлтгэл сургуулилалт хийж эхэлснээ дуулгалаа.
Түүнчлэн чөлөөт бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дараах дасгалжуулагчдад МЧБХ-ноос хүндэтгэл үзүүллээ. Үүнд:
Мөн 2025 оны шилдэг шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ю.Батсайхан, Улсын шүүгч Э.Пүрэвдамдин нар шалгарсныг алдаршуулж, урамшуулав.
Нээлтийн ёслолын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос МУГТ Ж.Даваажав агсны гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын бэлэг гардууллаа. Энэхүү хүндтэй ёслолд МУГТ Ж.Даваажав агсны үр хүүхдүүд:
Сонирхуулахад, сонгомол, чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-д нийтдээ 25 байгууллага, спорт хорооны харьяа 403 тамирчин оролцож байгаагаас сонгомол бөхөөр 87, чөлөөт бөхийн төрөлд 316 бөх хүч сорино.


Сэтгэгдэл ( 1 )
МЧБХ гэгч газарт, чөлөөтийнхөнд сайн байсан үе түүх бол байгаа2, харин түүхээ яриад л, өнгөрснөө санагалзаад , тэр энэний нэрэмжит гээд суугаад байвал одоогийн тамын тогооноосоо хэзээ ч гарахгүй, улам л уруудсаар байх болно