Энэ сарын 12-ны өдөр болох Оросын үндэсний хамгийн залуу баяруудын нэг ОХУ-ын өдөрт оролцох уран бүтээлчдийн нэрийг зарлалаа.
Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн урдмийн чуулгын уран бүтээлчид, Монгол Улсын Хилийн цэргийн чуулгын уран бүтээлчид, ОХУ-д болсон олон улсын уралдаанууд, П.И.Чайковский, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучид, Олон улсын уралдаануудын Тэргүүн байрын шагналт, УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчид, Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI удаагийн уралдааны Гран-при шагналтан, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА Б. Дэлгэрбаяр, мэргэжлийн дуулаачдын ангилалд Тэргүүн болон Дэд байрын шагналтан болсон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын "Уурхайчин" Соёлын ордны гоцлол дуулаач, МУСТА Н.Нямсүрэн, М.И.Глинкагийн нэрэмжит ОХУ-ын консерваторид суралцаж буй Г.Барсболд зэрэг олон уран бүтээлч ОХУ-ын өдөрт оролцох нь ээ.
ОХУ-ын өдрөөр Оросын бэлэг дурсгалын дэлгүүрүүд, орос хоолны кафе, ресторанууд, гар урчууд болон бусад уран бүтээлчид орос үндэстний Самоварын баярт оролцох аж.
Орос, монгол иргэдийг РЦНК-гийн гаднах талбайд зугаалж, бин, шорлог, халуун цай, кофе ууж, урлагийн тоглолт үзэж, хүүхдүүд Русский Дом дахь Мульткино хүүхэлдэйн киноны наадам болон гар урлал, уран зургийн мастер-класст хамрагдахыг урьжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Оросын фашист түрэмгийлэгчид Укрианаас зайл. Укрианд хийж байгаа эзлэн түрэмгийлэх дайнаа зогсоо. Путлер там руугаа тонил.
Энэ тэгэг шийдвэр гаргагчид эх орны нэр хүндийг бхгүй болгож бн. Эсвэл орсын тагнуулууд харуул өгөөд бнуу. Шудрага тусгаар улс бол ийм зүйлд оролцох ёсгүй
Орсын колон болчихсон юмуу Энэ тэнэгүүд Украйны тамлагдаж алагдсан мянга мянган энгийн иргэд хүүхэд эмэгтэйчүүдийн зовлон үхэлрүү харааж нульмаж бгаатай адил зүйл хийж бн. Энэ хүмүүсийн үйлс нь бузар зам нь хар
Орос хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс .украйны фашистууд сөнөтүгэй
Хамгийн түрүүнд очно .оросын баярт
Урлаг спортын Новшнууд улсын мөнгө үрж гай болж байх юм
Очвол украйнууыг хохино гэсэнтэй адил...
Ochinoo
Өлөн юмнууд дээр хэн очдог юм