Кремль: Монгол Улстай хийсэн худалдааны эргэлт эхний хагас жилд 18% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 03

Дорнын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын талаар Кремлийн мэдээлэлд дурдсанаар энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол-Оросын худалдааны эргэлт 18% өссөн байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 1.57 тэрбум ам.долларт хүрсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Хоёр орны харилцаа шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол зэрэг салбарын солилцоо өргөжжээ. Кремлийн мэдээлэлд дурдсанаар Монгол Улсын 2000 орчим иргэн ОХУ-ын боловсролын байгууллагуудад суралцаж буй аж.

ОХУ-ын Владивосток хотын Алс Дорндын холбооны их сургуулийн цогцолборт Дорнын эдийн засгийн форум энэ сарын 1-4-ний өдрүүдэд болж байгаа юм. Энэ жилийн форум “Алс Дорнод: Сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top