Буриадын тусламжийг 16 аймаг, нийслэлийн гурван дүүргийн малчид ХҮЛЭЭН АВЧЭЭ

2024 оны 05 сарын 16

ОХУ-аас Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, шилжүүлэх гурван талт хэлцэлд Улаан-Үд хотноо гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичгийн дагуу Буриадын газар тариалан эрхлэгчид Монголын малчдад үр тарианы тэжээл хандивласан юм.

Үр тариа худалдан авах, тээвэрлэхэд зарцуулсан нийт зардал 128 сая рублийг ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсын төсвөөс бүрдүүлсэн байна. Буриадын Засгийн газар, холбооны байгууллагууд зохион байгуулалтын ажлыг хийж, Оросын засгийн газар хүмүүнлэгийн ачааг гаалийн хяналтаас хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэхэд тусалжээ.

Буриадын Засгийн газрын тэргүүн Алексей Цыденов “Оросын хүмүүнлэгийн тусламж нь Буриадын Баргузин, Бичур, Заиграевск, Кабанск, Курумкан, Хиагт, Мухоршибир, Тарбагатайн нутаг дэвсгэрт тариалсан 27 фермийн үр тариа юм. Мухоршибирийн “Колхоз Искра”, “Уула”, Григорий Калашниковын фермүүд хамгийн их хэмжээний үр тариаг илгээсэн. Тэд тус бүр 1000 тонн үр тариа хандивлаж байна. Нийт 8.5 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг 281 автомашинаар тээвэрлэсэн. Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье” гэлээ.

Хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын 16 аймаг, нийслэлийн гурван дүүрэг хүлээн авчээ.

Онцгой байдлын газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Орос, Буриад улсын илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн ачаар Монголын малчид маань малаа гамшгийн аюулд өртөхөөс сэргийлж чадсан. ОХУ, Буриадын Засгийн газарт Монгол Улсын нийт иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Энэхүү баримт бичгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл явцыг дуусгаж байгаа бөгөөд үүний цаана Буриадын тариаланчдад асар их ажил үлдэж байна гэжээ. Монголын төлөөлөгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оролцсон Оросын иргэдийг Монголын хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар шагнасан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(202.126.91.210) 2024 оны 05 сарын 17

Баярлалаа...

1  |  0
хөөрөн юмбайна(103.71.100.229) 2024 оны 05 сарын 17

яаах аргүй л цус махны минь тасархай даа

1  |  0
Top