Оросын хүүхэлдэйн кинонуудыг орчуулж, дуу оруулж гаргана

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Оросын "Цифровое телевидение" медиа холдинг болон Монголын STARTV телевиз хамтран ажиллахаар болжээ.

Улаанбаатар хот болон бусад аймгуудын үзэгчид Оросын "Ми-ми-мишки" хүүхэлдэйн киноны анхны ангиудыг хүлээн авч үзсэн байна. Одоо "Лео ба Тиг"* олон ангит хүүхэлдэйн кино тун удахгүй үзэгчдэд хүрэх аж.

STARTV сувгийн гүйцэтгэх продюсер Д.Батболд “Монголд одоо маш их солонгос, хятад контентууд гарч байгаа. Манай телевиз ч адил гаргадаг ч Оросын кино, хүүхэлдэй гаргаж үзэгчдэдээ олон улсын сонирхолтой контентууд хүргэх зорилготой байгаа. Тийм ч учраас хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн контентыг хүргэхийн зэрэгцээ өөр өөр улс орны түүх, соёл, ертөнцийг түгээн дэлгэрүүлэх нь чухал юм” гэлээ.

Оросын “Цифоровое телевидение” медиа холдинг нь Монголын STARTV сувагт "Паровоз" хүүхэлдэйн киноны студийн бүтээсэн “Лео ба Тиг, Муур ба нохой, Ми-ми-мишки (ВГТРК-ийн захиалгаар хийгдсэн) хүүхэлдэйн кинонуудыг үзэгчдэд хүргэх эрхийг олгосон аж.

STARTV нь дээрх хүүхэлдэйн кинонуудыг монгол хэлнээ орчуулах, дуу оруулах, телевизээр үзүүлэх бэлтгэл ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top