“Кино үзэцгээе” хөтөлбөрөөр орос киног үнэ төлбөргүй гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Кино үзэх дуртай хүмүүсийн “Кино үзэцгээе” клуб “Кино үзэцгээе!” хөтөлбөртөө иргэдийг урьжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд РЦНК-гийн бага танхимд Оросын кино найруулагчдын шинэ кинонуудыг үзүүлэх аж. Кинонуудыг монгол субтитртэй гаргах юм байна.

Үнэ төлбөргүй үзүүлэх кинонууд:

 

  • Арваннэгдүгээр сарын 24-нд найруулагч Д.Тюрины “Хязгааргүй хайр”,
  • Арванхоёрдугаар сарын 1-нд М.Идовын “Жетлаг”,
  • Арванхоёрдугаар сарын 8-нд найруулагч Е.Абраменкогийн “Дагуул”,
  • Арванхоёрдугаар сарын15-нд найруулагч О.Трофимын “Мөс”,
  • Арванхоёрдугаар сарын 22-нд найруулагч Ж.Крыжовниковын “Мөс 2”,
  • Арванхоёрдугаар сарын 29-нд найруулагч Н.Аржаковын “Тыгын Дархан” зэрэг кино гарах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(188.95.34.48) 2022 оны 11 сарын 20

Yagaad Orosuud maniigaa ingej halamjlaad bnaa Ene bol muu er ene bol ulaan Orosiin Auyl butsaj ireh dohio , Mongolchuudaa bolgoomjtoi

0  |  0
Top