Орос-Монголын анхдугаар үзэсгэлэн худалдаа болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Эрхүү хотноо Орос-Монголын олон улсын анхдугаар үзэсгэлэн худалдаа болж байна.

Монголын 50 гаруй томоохон аж ахуйн нэгж болон Эрхүү, Буриадын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж буй үзэсгэлэнг санаачлагч нь YOHOR.ru олон улсын худалдааны цахим платформ аж.

Монголын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ TAX FREE системээр буюу татваргүй оруулж, борлуулах бөгөөд Эрхүүгийн оршин суугчид алдартай ноолуур, арьс шир, хүнсний бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэгчдээс бага үнээр худалдан авах боломжтой ажээ.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн хувьд энэхүү арга хэмжээ нь хөрш орны мэргэжил нэгтнүүдтэйгээ ажил хэргийн харилцаа тогтоох сайхан боломж юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.170.15.105) 2025 оны 03 сарын 13

Хаа ч хэрэггүй орос хэл ,орос боловсрол адгийн хөрш

1  |  0
эрдэнэбаяр (122.201.24.77) 2025 оны 03 сарын 13

TAX FREE системээр яаж ордог Хоцорсон хувь хүн байгууллага яаж оролцох вэ

1  |  0
999(64.119.20.202) 2025 оны 03 сарын 13

Өө эрхүүд юм бнаа

1  |  0
999(64.119.20.202) 2025 оны 03 сарын 13

Хаана болж байгаа хаягийг нь бичээчээ.

1  |  0
Эх(59.153.114.86) 2025 оны 03 сарын 13

Хаана вэ?

1  |  0
Close menu