Н.Нямдавааг А.С.Пушкины медалиар шагнана

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн И.А.Плиевийн нэрэмжит Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн орос хэлний ахмад багш Нямжавын Нямдавааг А.С.Пушкины медалиар шагнахаар болжээ.

Орос хэл, утга зохиолын багш нарын Олон улсын нийгэмлэгийн тэргүүн дээд шагнал болох А.С.Пушкины медалиар соёл урлаг, боловсрол, хүмүүнлэг, утга зохиолын салбарт гавьяа байгуулсан, соёл, түүхийн өвийг судлах, хамгаалах, ард түмнүүдийн соёлыг ойртуулах, харилцан баяжуулахын тулд орос хэлийг түгээн дэлгэрүүлж, хоёр ард түмнүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулсан хүнийг шагнадаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top