Б.Одмандах Кремлийн ордонд төрийн далбаагаа МАНДУУЛЛАА

2024 оны 04 сарын 30

“Ялтад хүрэх зам 2024” олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн Улсын филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин, 27 настай Б.Одмандах оролцож, хагас финалд шалгарсан.

Б.Одмандах Кремлийн ордны Бага танхимд монгол хэлээрээ дуулж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа. Монголын оролцогчийг дуулах үед үзэгчдийн танхимаас Монгол Улсын төрийн далбаа мандаж буй дүрсийг Оросын төв телевиз онцолж авчээ.

15 улсын оролцогч дуулах үеэр Кремлийн танхимд ганцхан Монгол Улсын төрийн далбаа л мандсан байна. Дуучны арын дэлгэцэнд гаргасан дүрсийг хөтлөгч "Аугаа эх орны дайны он жилүүдийн ширүүн өвөлд цэрэг эрс Монголын малчин ардын илгээсэн хонины нэхийгээр хийсэн дээл өмсөж байсан шиг" хэмээн хэлэв.

Тавдугаар сарын 1-нд буюу маргааш Кремлийн ордны концертын Их танхимд болох гала концертод шалгарсан 15 орны дуучинтай Оросын одод хамтран дуулах аж.

 ВИДЕО ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мс(66.181.178.100) 2024 оны 08 сарын 18

жижиг орны зовлон ч юм уу нэг жаахан амжилтын төдий зүйлийг хөөргөж сэвээд хэн ч биш болгох юм. Оросууд юм үзээгүй монголчуудыг иймэрхүү юмнаас болж сагсуурдагыг хараад чигтэйхэн шоолдог

3  |  1
Иргэн (202.126.91.213) 2024 оны 05 сарын 05

Монгол улсад тусалж байсан гэдгийг нь битгий мартаарай алив асуудалд уужуу ухаанаар хандаарай төвийн үзэлийг баримталж яваарай явцуу эрх ашигт битгий автаарай Монгол охин түрүүлсэнд баяр хүргэе

1  |  0
Зочин(66.181.190.108) 2024 оны 04 сарын 30

Брова

0  |  0
Top