Чеченийг зорих дуулаачдын нэр тодорчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Чечень улсын нийслэл Грозный хотноо ирэх сарын 6-10-нд зохион байгуулагдах Олон улсын дуурийн дуулаачдын V уралдаанд Монгол Улсаа төлөөлөх долоон дуулаачийн нэр тодорчээ.

СУИС-ийн оюутан Батцэнгэлийн Заяат ( 21 настай), Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын гоцлол дуулаач Лхагвасүрэнгийн Түвшинсайхан ( 29 настай), СУИС-ийн оюутан Даваасүрэнгийн Совд (23 настай), Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, МУСТА Баяраагийн Дэлгэрбаяр нар Орост төдийгүй олон улсад нэр хүндтэй энэхүү уралдаанд оролцохоор болжээ.

2018 оноос эхлэн зохион байгуулж байгаа энэ наадамд Оросын болон хөрш зэргэлдээ бусад орны залуу дуулаачид хүч сорьдог юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.86) 2022 оны 11 сарын 01

Кадыровт ая дуугаа ергеж, оросын фашистуудыг дэмжихээр явж байгаа юм биз дээ

0  |  3
Top