Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааныг ирэх сард хийхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Монголын талын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Хурлаар Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө, хоёр улсын Засгийн газар хоорондын хийж хэрэгжүүлэх бодлогын томоохон төслүүдийн явц, ЗГХК-ын өмнөх хуралдаанаар яригдсан ажлуудын хэрэгжилтийн тайлан мэдээллийг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top