Монгол Улсын төрийн соёрхолт нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнд ОХУ-ын төрийн шагнал “Агуу зохиолч Ф.М.Достоевский" медалийг гардуулахаар болжээ.
Шагналыг маргааш /2022.12.02/ 11:00 цагаас Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д гардуулах аж. Монгол-Оросын найрамдлын 62 дахь өдрүүдийн хаалтын ажиллагааны үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Искандер Кубарович Азизов Орос-Монголын 101 жилийн түүхт найрамдлын харилцаа, хамтын ажиллагаанд боловсрол, соёлын салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан Монгол Улс болон ОХУ-ын иргэдийг шагнах гэнэ.
ОХУ-ын Соёлын яамнаас Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М.Достоевский 1821-2021” хэмээх медалийг улс орондоо Ф.М.Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд хүртээж буй. Монгол Улсад дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэнг “Агуу зохиолч Ф.М. Достоевский” медалиар шагнахаар болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
20 кг банана зөөсөн ядарсан монголыг хилээрээ гаргадаггүй байж насаараа тэжээлгэсэн хэдэн хөгшчүүлийг энгэрт нь төмөр шаагаад л элсүүлчих юм аа, энэ охуйчууд манайхан тэрүүнд нь дуртай гэж яана аа. Өндөр хөгжсөн барууны орнуудад төмөр зүүж харагдахгүй л юм. Ядуу хоосон, эрх чөлөөгүй мэдрэмжийг нь хоосон нэр төр, халцархай төмөр хоёроор л тайтгаруулдаг соц, коммунист арга юм биз дээ.
орчуулсан зохиол нь хэнд хэрэг боловоо Шагналыг өөрөө уйгагүй хөөцөлдөж байж олж авч байна.Асар кръерист мудак байгаа юм Менежментийн холбооны Цэрэндорж Гомбосүрэн хоёр1996 онд АН байнга ноёрхох нь гэж буруу ойлгоод МАХН-нхаа батлахыг ураад Дашёндонгийн хаалган доогуур шургуулсан байгаа юм
орчуулсан зохиол нь хэнд хэрэг боловоо Шагналыг өөрөө уйгагүй хөөцөлдөж байж олж авч байна.Асар кръерист мудак байгаа юм Менежментийн холбооны Цэрэндорж Гомбосүрэн хоёр1996 онд АН байнга ноёрхох нь гэж буруу ойлгоод МАХН-нхаа батлахыг ураад Дашёндонгийн хаалган доогуур шургуулсан байгаа юм