Монгол, Оросын харилцааны түүхэн үйл явдлуудад зориулсан арга хэмжээг ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2024 оны 03 сарын 05

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Орос, Монголын хоёр талт харилцааны цаг үеийн асуудал болон ОХУ-ын эргэн тойрон дахь олон улсын харилцааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурал хоёр талын харилцаанаас эхлэв. Өнгөрсөн долоо хоногт “Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский домд ОХУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр “Орос-Монгол: хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 50 жил: өнгөрсөн – одоо – ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн дугуй ширээний уулзалт болсон.

Уг арга хэмжээнд Оросын талаас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Оросын томоохон компаниуд, холбогдох өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөл, Монголын талаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Үндэсний аж үйлдвэрийн хорооны Зэсийн дэд хорооны дарга, Орос-Монголын бизнесийн зөвлөлийн Монголын талын дарга Х.Бадамсүрэн, “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтнууд, төр, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцжээ.

Арга хэмжээ чөлөөт хэлэлцүүлгийн хэлбэрээр зохион байгуулагдсан ба хэлэлцүүлгийн хүрээнд “Монголросцветмет” үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, Оросын томоохон аж ахуйн нэгжүүдийн дэвшилтэт технологи, арга барил, мөн Монголын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Оросын их, дээд сургуулиудын боломжуудыг танилцуулсан байна. Түүнчлэн Орос, Монголын компаниудын төлөөлөгчдийн хооронд B2B уулзалтууд болсныг ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс Орос-Монголын харилцааны түүхийн чухал үйл явдлуудад зориулагдсан эрдэм шинжилгээ, практикийн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэйг хэллээ. Тухайлбал, энэ онд Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт газар тариалангийн салбар үүсэн хөгжиж ирсний 65 жилийн ой тохиож байна.

Мөн хоёр орны хооронд байгуулагдсан үндсэн гэрээ болох Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсны таван жил болон Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд хамтарсан ялалт байгуулсны 85 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэнэ гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(70.108.16.162) 2024 оны 03 сарын 08

Hutsalgui bulaasan nutag erguulj ug!

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 03 сарын 08

Иди на хуй,дэлхийн хамгийн новшын хөрш...

1  |  0
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 08

СЛАВА УКРАИНЕ

2  |  0
Top