Налайх дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш түлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.08/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн О.Бямбагэрэл танилцууллаа.

Тэрбээр “Налайх дүүрэг сайжруулсан шахмал түлш түлэх бүсэд нэмэгдсэн орлоо. Ингэснээр ирэх өвөл Налайх дүүргийн 1-8 дугаар хорооны гэр 7691 айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан. Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой болсон, өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш үйлдвэр 29 мянган тонн түлш нөөцөлсөн байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top