Энэ жилийн наадамд 2.3 тэрбум төгрөг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Үндэсний их баяр наадмыг хэрхэн тэмдэглэх талаар Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр танилцууллаа. (2022.06.08)

Тэрбээр "Энэ жилийн наадам долдугаар сарын 10,11-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар бүх аймаг, орон нутагт зохион байгуулагдана.

Энэ жилийн наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулна. Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд болно.

Харин наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр хийнэ. 

Үндэсний баяр наадам зохион байгуулахад жил бүр 3 тэрбум төгрөг тавьдаг. Энэ жил төсвийн тодотголоор хасагдаад 2.3 тэрбум төгрөг болсон. 

Энэ жилийн наадмын нэг онцлог нь иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ гаргана. Хуушуур идэх гэж Төв цэнгэлдэх рүү явах бус бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэдээ ая тухтай баярлуулна. Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордон зэрэг захын хэсгүүдэд ч үйлчилгээ гаргана" гэсэн юм. 

ӨНГӨРСӨН 5 ЖИЛИЙН НААДМЫН ТӨСӨВ: 

  • 2017 онд - 2.77 тэрбум төгрөг
  • 2018 онд - 2.98 тэрбум төгрөг
  • 2019 онд - 2.9 тэрбум төгрөг
  • 2020 онд - 3 тэрбум төгрөг
  • 2021 онд - 2.5 тэрбум төгрөг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top