Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд зориулсан АСРАМЖИЙН ГАЗАР БАЙГУУЛНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар байнгын асаргаатай, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр асуудлыг судалж, холбогдох шийдвэрийг гаргахыг үүрэг болгожээ. 

Үүнээс гадна сэтгэцийн эмгэгтэй иргэдийг байлгах тусгайлсан асрамжийн газар байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна. Улмаар холбогдох сайд, дарга нарт нь үүрэг, чиглэл болгожээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ммм(202.9.40.127) 2022 оны 06 сарын 19

Дөнгөж одоо л уу хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүн гэж хардаггүй байсан чинь харагдаж байна даа

0  |  0
Sashsorj Urgats(211.36.149.153) 2024 оны 02 сарын 09

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг байлгадаг асоамжын газараа яаралттай барих хэрэгтэй шүү маш зөв бодлого байна

1  |  0
Зочин(66.181.179.199) 2022 оны 06 сарын 16

Сэтгэцийн эдгэшгүй өвчтөй хүмүүсийг байрлуулах тусгайлсан амралтын газар байгуулах шийдвэр гарч бган маш зөв шийдвэр бна баярлалаа\nШар хадны эмнэлэг ганц сар хэвтүүлээд гаргахын сэтгэцын өвчтэй хүнийг маллаж асрах үнэн хэцүү бна

1  |  0
Бат(122.201.31.144) 2022 оны 06 сарын 16

Бүгд сэтгэцтэй шдээ

0  |  0
Ганаа(66.181.161.84) 2022 оны 06 сарын 16

Зөв

0  |  0
Z(202.9.46.138) 2022 оны 06 сарын 15

Уул устай

1  |  0
Zochin(202.9.46.138) 2022 оны 06 сарын 18

Тэгмээрдээ. Сайхан байгаль, ус устай газар сонгоорой доо. Эдгэдэггүй өвчин гэж үгүй

2  |  1
Баяраа(66.181.161.9) 2022 оны 06 сарын 15

Ор дэвсгэр нь хүрэлцэх байгаа\n

1  |  0
Top