ЗАСГИЙН ГАЗАР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалинг нэмнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар байнгын асаргаатай, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр асуудлыг судалж, холбогдох шийдвэрийг гаргахыг үүрэг болгожээ. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг сургуулийн багш, туслах багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх чиглэлийг даалгалаа" хэмээн ярилаа. 

Үүнээс гадна сэтгэцийн эмгэгтэй иргэдийг байлгах тусгайлсан асрамжийн газрыг байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна. Улмаар холбогдох сайд, дарга нарт нь үүрэг, чиглэл болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top