НДШ-ийн 50 хувийн буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны дундуур Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголт дараа сарын 25-наас хийгдэнэ гэсэн Засгийн газрын журам болон хууль хэрэгжиж байгаа. Тавдугаар сарын нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top