Өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цагаанхуаран орчмын хогийн цэгээс шуудайнд хийсэн цогцос олджээ.
Бид хэргийн газарт очиж, ойролцоох гэрчүүдээс тухайн үеийн нөхцөл байдлыг сонирхлоо.
Цагаанхуаран хотхоноос хойш түүхий эд авах цэг бий. Түүхий эд, хуванцар сав авах цэг орчимд нийт гурван хогийн цэг байх бөгөөд энэ орчимд 20 гаруй иргэн орон гэргүй, тэнэмэл амьдарлаар амьдардаг ажээ.
Өчигдөр болсон үйл явдлын тухай тэднээс тодруулахад “Цагдаа нар хүний цогцос оллоо гэж сүржигнэж байгаад явцгаасан. Бид нарыг хогийн цэгээс хөөж, тэндээс юу ч юм эрж байсан бидэнд тодорхой ч юм хэлээгүй. Тэр цогцос гээд байгаа нь энэ улаан байшингаас олдсон. Одоо ч гэхдээ тэр байшинд хүмүүс унтаж байна. Чи өөрөө очоод хар” гэсэн юм.
Анх шуудайтай цогцсыг хэн хэрхэн олсон талаар лавлахад “Өчигдөр манай А-г /иргэний нэрийг нууцлав/ саваа тушаачихаад ирж явахад нь дэлгүүрийн авгай дуудаад энэ шуудайг онгойлгоод үз дээ, дотор нь юу байна. Их муухай үнэртэй байна гэсэн байна лээ. Тэгээд онгойлгосон чинь үстэй толгойны яс байсан гэсэн. Өтөж, муудаад хүн харахын эцэсгүй байсан юм билээ. Тэгж л анх олсон. Одоо гэхдээ А энд байхгүй байна. Оройхон ирэх байх” гэлээ.
Цогцос олдсон тухай дуудлага өчигдөр өдрийн 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд Цагаанхуарангийн ойролцоо ажилладаг нэгэн эмэгтэй замдаа ногоон шуудайтай зүйл байхыг хараад, хог түүж явсан хоёр иргэнээр шуудайг онгойлгуулснаар ийнхүү мэдэгдсэн байна.
Цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар нокиа маркийн гар утас, нэхмэл малгай, нэг удаагийн хуванцар аяга зэргийг хураан авч шинжилгээнд хүргүүлжээ.
Харин талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр, Хан-Уул дүүргийн иргэн 39 настай эмэгтэйнх болох нь тогтоогдсон гэх бөгөөд зургаан сарын өмнө нас барсан гэдэг дүгнэлт гарсан байна. Талийгаач нь нас бараад удсан учир түүний гэмтэл болон үхлийн шалтгааныг тодруулахад хүндрэлтэй байгаа аж.
Түүхий эд авах цэгээс 50 метр зайд дутуу баригдсан тоосгон байшин байх бөгөөд цаад талын хогийн цэгээс дээрх байшинд цогцсыг зөөвөрлөж авчирсан болох ул мөр албаны шалгалтаар тогтоогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Талийгаачийн амь насыг хохироосон байж болзошгүй сэжигтэй этгээдийг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа ба сэжигтэн нь Цагаанхуаран орчимд тэнэмэл амьдарлаар амьдардаг байж болзошгүй аж.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 13 )
манай садангийн хүн бол өмнөговийн нисэхийн нябо чанцалын хүүхдүүд болох гунгаа должинсүрэн нар зодож тархины гэмтэлтэй болгосон үүнээс болж нас барсан энэ хүмүүс зүгээр л явцгааж байх юмаа
zaawal tenemel hvn alsn bh albaguishde hergtn hench bj bolzshgui
ene humuusiig hucheer horij buu shiidmer surdulj ajil hiilgene gej yu yariad bn aa. ta nar eruul uhaantai yu. edgeer humuus oorsdoo iim zamiig songson ch ene zamaas gargah gants l bolomj baiga ter bol ajilguideltei temtseh.
Tenemel hvn yag alsan uu uur hvnii hiisen hergiig chihej baigaa ym bish bizdee sain shalgah l heregtei asuudaltai l ym bnadaa...
Энэ тэнэмэл юмнуудад хүний эрх ярьж яадаг юм албадан хорьж ажил хийлгэ, заваарсан юмнууд замбараагүй өсч үржиж өөрсдийнхөө эгнээг өргөтгөнө. Эр эмгүй үржлийг нь хаавал таарна.
covidiin uyd oron gergui humuus bhgu bolchihson bsn shvv dee ygd dahiad garaad irsen ymbe barij horij chdj bsn bj odoo chadahgui bga hereg uu ard irgedee jaahan anhaarmaar bna!!!
covidiin uyd oron gergui humuus bhgu bolchihson bsn shvv dee ygd dahiad garaad irsen ymbe barij horij chdj bsn bj odoo chadahgui bga hereg uu ard irgedee jaahan anhaarmaar bna!!!
Гэмт этгээдийг өөгшүүлсэн нийгмийг цочроосон айлгасан ийм мэдээг хамаагүй нийтлэмээргүймаа
Яаг тэнэмэл хүн алсануу .олон сарын өмнө алаад хогын цэг дээр аваачиж хаясан байна .гэмт этгээд хэнч байж болно шүү аймшигтай юм бээ.зүгээр л алчихаад л хог дээр хог ухдаг хүн алсан мэтээр хаясан байна
Одоо гэргүй тэнэмэл нөхдийг бүгдийг барьж амбаар барьж өгөөд ногоо тариулж өөрсдийгөө тэжээдэг болгох хэрэгтэй .Тэнэмэл болгон архины донтон биш,ялгаж байрлуулах хэрэгтэй Зугтвал нь газар дээр нь нам буудна гээд айлгасан жүжиг тоглосонч болно.Өмнөх жилүүдэд цагдаа харуултай байлгасаар байхад оргоод алга болоод тэр ажил унтарсан.
Одоо гэргүй тэнэмэл нөхдийг бүгдийг барьж амбаар барьж өгөөд ногоо тариулж өөрсдийгөө тэжээдэг болгох хэрэгтэй .Тэнэмэл болгон архины донтон биш,ялгаж байрлуулах хэрэгтэй Зугтвал нь газар дээр нь нам буудна гээд айлгасан жүжиг тоглосонч болно.Өмнөх жилүүдэд цагдаа харуултай байлгасаар байхад оргоод алга болоод тэр ажил унтарсан.
Энэ амьдраад байгаа саравч орогнох балгасыг нь буулгаад хаячих болдоггүй юмуу энэ хавийн архичид арай дэндүү энэ бөбөөчидээ журамлаачээ
Ийм балай хэнд хэрэггүй,хүмүүсийг айлгасан,сенсацласан зүйл бичихээ боль малнуудаа гэгээлэг юм сурвалжил яасан завтай юм