Нидерландад эртний Ромын үеийн хоёр сүм олдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

 

Нидерландад археологичид 2000 жилийн өмнөх эртний Ромын сүмийн цогцолбор илрүүлжээ.

Нидерландын Үндэсний соёлын хөгжлийн агентлагийн мэдээлснээр, сүмийн туурийг Германтай хил залгаа Гелдерланд мужийн Хервен-Хемелинг тосгон дахь шаврын орд орчим олджээ. Эрт дээр үед энэ газар Ромын эзэнт гүрний хил хязгаар дайран өнгөрдөг байсан тул энэхүү олдвор эрдэмтдийн гайхшруулсан байна. Археологичид эртний Ромын үед хамаарах дор хаяж хоёр сүмийн туурь олсон байна. Нэг сүм нь маш гоёмсог хээ, угалзаар чимэглэсэн хана бүхий томхон цогцолбор бол хоёр дахь нь хэдхэн метрийн зайд жижиг хэмжээний сүм байжээ. Судлаачид бурхдын баримал, тахилын гал асаадаг байсан нүх, бичээс бүхий дээврийн хавтангууд зэрэг олджээ. Дээврийн хавтангийн бичээсээс археологичид эдгээр сүмийг цэргүүд ашиглаж байсан гэсэн таамаг дэвшүүлжээ. Учир нь дээврийн хавтанг цэргүүд бэлтгэсэн байжээ. Үүнээс гадна хэдэн хэдэн тахилын ширээ олдсон байна. Эртний Ромын цэргийн жанжид тахил өргөх чулуу босгодог байжээ. Зарим олдворуудыг Неймеген хотын музейд тавих гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.45) 2022 оны 06 сарын 22

Netherland буюу Голланд улс хэдийгээр жижигхэн назар нутагтай, байгалын баялаггүй боловч үйлдвэр, хөдөө өж ахуй, дэд бүтцээ өөд татаж, асар их хөрөнгө босгож төсөвт төвлөрүүлэх замаар 8 сая хүнээ чинээлэг амьдруулж чадаж байгаа. Тэнд хүнлэг энэрэнгүй ёс, соёл ноёлж авилга хээл хахууль бүрмөсөн устсан эрх чөлөөний орон болж чадсан гайхамшигтай ард түмэн. Хөгжил дэвшил, энэрэнгүй ёс нэж юу байдгийг очоод үзээрэй үхэрнүүд ээ. Та нарыг цочтол хүлээж авна даа.

0  |  0
Top