Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2022.06.22/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. 

Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргасан билээ. Түүнчлэн Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгасан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.24.161) 2022 оны 06 сарын 22

муу л бол хойт талын хар толгой гэдэг шиг таван толгой л гэх юм даа хөөрхий дөө монголыг тэжээж байна

0  |  0
Top