Л.Халтар: Агаарын тээврийн компаниудад 145 тэрбум төгрөгийн зээл олгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.22/ боллоо. Хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар мэдээлэл хийсэн. 

Тэрбээр энэ үеэрээ "Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа. Тогтоол хоёр бүрдэл хэсгээс тогтож байна. Цар тахлын үед хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэг болон гадагш чиглэсэн захиалгат нислэгүүдийг хийсэн. Санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. Ерөнхий сайд аялал жуулчлалын болон агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ шаардлага хангасан дотоодын авиа компаниудын хувьд тодорхой хэмжээний зээлийг олгож болох зүйл ярьсан. МИАТ-ийн өмчит компани болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, дотоодын авиа компаниуд шаардлагатай зээлийг авахдаа 10 их наядын хөтөлбөр болон банкны тодорхой шаардлагыг хангасан байна" гэх мэдээллийг өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top