Афганистанд газар хөдлөлт, үерийн улмаас 1500 гаруй хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

 

Афганистаны Пактика, Хост мужуудад хүчтэй газар хөдөлсний улмаас 1.1 мянган хүн амиа алдаж, 1650 гаруй хүн бэртэж, гэмтжээ. Албаныхны мэдээлснээр, амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, Афганистанд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Голомт нь 96 мянган хүн амтай Хост хотоос баруун өмнөд зүгт 44 км зайд 51 км гүнд бүртгэгджээ.

Үүнтэй зэрэгцэн тус улсад хүчтэй аадар бороо орсны улмаас Кабул, Панжшер, Пактиа, Нангархар зэрэг муж үерт автаж, дор хаяж 400 хүн амиа алджээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргүүлсэн бол орон гэргүй болсон хүмүүсийг майханд түр байрлуулаад байна.

“Талибан” хөдөлгөөний тэргүүн Хайбатулла Ахундзада олон улсын хамтын нийгэмлэг, хүмүүнлэгийн байгууллагуудад хандан байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулахад нь тусламж үзүүлэхийг хүсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top