Батыргазиев нэрээ татаж, Саитов Загитоватай тулалдах боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Пёнчаны олимпын наадмын аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитова албан ёсоор зодог тайлаагүй ч уралдаан, тэмцээнд оролцохгүй удаж байгаа.

Үе үе мөсөн дээрх шоунд оролцож, их сургуульд номын дуу сонсож байна.
 


Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр боксын бэлтгэл хийж байгаа бичлэгээ цацаад байгаа Алина маргааш боксын шоунд оролцоно. Түүний өрсөлдөгчөөр "Токио-2020" олимпын боксын 57 кг-ын жингийн аварга Альберт Батыргазиев тодроод байсан боловч Альберт тулаанаас хоёр хоногийн өмнө нэрээ татлаа.

Тэрээр хуучин гэмтлийн улмаас оролцож чадахгүй боллоо гэж зарласан ч үнэндээ Эдуард Кравцов дасгалжуулагч нь шоунд оролцох шийдвэрт дургүйцжээ.

Алина Загитова энэ талаар “Альбертэд хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе. Надтай тулалдахаасаа өмнө өөрөө “явчихлаа”. Гэхдээ адилхан мэргэжлийн тамирчны хувьд түүнийг ойлгож байна” гэж хэлсэн байна.
 


Ингээд Алина Загитовад шинэ өрсөлдөгч хайцгааж, энэ удаад сонирхогчдын боксын олимпын хошой аварга Олег Саитов рингэнд гарахыг зөвшөөрчээ.

Саитов бол 67 кг-ын жингийн олимпын хошой аварга (Атланта-1996, Сидней-2000), 1997 оны дэлхийн аварга, Европын хошой аварга тамирчин. 48 настай. 2004 онд зодог тайлсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.14) 2022 оны 06 сарын 27

Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.

0  |  0
Top