“Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин асан Юрий Шатунов 48 насандаа хорвоог орхилоо.
“Ласковый май” хамтлагаас 1990-ээд оны эхээр гарсан тэрээр ганцаараа олон хит дуу бүтээсэн юм.
Германд хөгжмийн студидээ ажиллаж, Орост олон жил ирээгүй Шатуновыг эх оронд нь таатай хүлээж авсан ч 2006 онд “Ласковый май” хамтлагийг үүсгэн байгуулагч Андрей Разин тус хамтлагийн гол хитүүдийн зохиогчийн эрхийг өөртөө авсан байна.
Ийнхүү Юрий Шатунов хуучин хамтрагчидтайгаа олон жилийн шүүхийн маргаантай болжээ. Разины зөвшөөрөлгүйгээр ямар ч уран бүтээлээ олонд толилуулах, ярилцлага өгөх эрхгүй болсон Шатунов Оросын олон одтой ам зөрж, дуулианд өртөж байв.
Шүүх хурлууд олон жил үргэлжилж, шүүх Юрийн дууны эрхийг хүлээн зөвшөөрсөн ч Разин шинэ баримтууд гаргаж ирэн, хэргийг дахин хянахыг шаардаж байжээ. Тэрбээр мөн Шатуновын тоглолтуудад байнга саад болж байв.
Эцэст нь, 2022 оны зургаадугаар сарын 20-нд буюу нас барахаасаа гурав хоногийн өмнө Юрий Шатунов “Ласковый май” хамтлагийнхаа хитүүдийг дуулах эрхээ авч, шүүхэд ялалт байгуулжээ. Гэвч тэр тайзан дээр хит дуунуудаа дахин эгшиглүүлж чадсангүй...
Юрий “Би эдгээр дууг бүтээсэн. Бүтээсээр ч байх болно. Амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл бүтээх болно. Гүйцээ! Разины хийх гэж оролдож байсан зүйл аймшигтай. Энэ хитүүд бол миний хувьд амьдрал. Одоо тэд миний хувьд оршин байна. Миний ямар нэгэн юмыг хориглодог тэр хэн юм бэ? Эцэст нь би энэ дуунуудаа сэргээж, тоглолтуудынхаа хөтөлбөрт оруулна” хэмээн НТВ телевизэд өгсөн сүүлчийн ярилцлагадаа ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 22 )
Үнэн ялдаг жамтай.\nХарамсалтай. Ум ма ни бад мэ хум.
Эмгэнэл илэрхийлье... Ум ма ни бад ми хум.\n
харамсалтай байнаа. Белые розы-гийн эзэн байлаа.
Вакцин!!!
Covid
Zurhnii shigdees
Халдлага биз
Хайран дуучин. Харамсалтай юм болжээ. Алчихсан юм биш үү. Ум ма ни бад мэ хум.
Одоо үр хүүхэд нь бдаг бол энэ эрхий нь өвлөж авах хэрэгтэй.
АЛЛАГА БАЙНА ДАА
Ямар харамсалтай юм вэ.Олон дууг нь сонсдог...Размер л.....
Хүүхэд насны минь гэгээн дурсгал Ласковы май хамтлаг, Юрий Шатуновыг сонсож, дуун дээр нь бүжиглэж, ангийхантайгаа хамт сонсож, тоглолтыг нь үзэх гэж очоод орж чадалгүй буцаж бсан ч замаасаа кассетыг нь ху.авч бж билээ. Пусть земля будет пухом.
Haramsaltai bn sain duuchin
Разин нь новшроод байхыг бодход монгол гар юм уу
Нэгэн цаг үеийн шүтээн болсон дууч ин байлаа, маш харамсалтай. Белые розы гэхээр бүх хүн андахгүй мэднэ дээ, өвөрмөц сайхан хоолойтой сайхан залуу. Разин зэвүүн зан гаргажээ, новш
Belie rozi belie rozi bez zashitnih shpei
Хөөрхий зүрх нь асуудалтай бсан юм шиг бна лээ .Бас л эвлэгхэн дуулдаг хөөрхөн залуу байлаа асрамжд өссөн хүү гэсэн одоо ОРТ 1 ээр нэвтрүүлэг явна даа ”Пусть говорять ,гэж нэвтрүүлэг ээр
Харамсалтай байна
Шүүхэд ялалт байгуулаад 3 хоноод үхчихлээ. Сэжигтэй байгаа биз орос ууд ийм л хүмүүс дургүй хүнээ зайлуулна болохгүй бол ичэхгүй цэргийн ажиллагаа гэж хэлээд дайн хийнэ орос зан , орос хүмүүжил дээрэнгүй занг дэлхий харж байна. Манай хэсэг бүлэг хүмүүс ах гээд тэнэгтээд л
Хайран сайхан залуу харамсалтай юмаа нас залуу хүн олон жил олиггүй юмнаас болж их л цухалдаж стрэстэж явжээ.Белые рози дууг нь сонсох дуртай байлаа
Эсрэгээрээ Разин гэгч нь амьдраад сайн залуу нь хорвоог орхиод л ямар шударга бус юм бэ дээ.
Энэ сайхан дуучин нас барсанд харамсаж байна. Шүүх хуралд ялалт байгуулсанд оросууд хорсож амийг хөнөөсөн байх, хөөрхий