Оросын домог болсон дуучин Юрий Шатуновтой салах ёс хийх ажиллагаа гурван өдөр үргэлжиллээ.
48 насандаа зүрхний шигдээсээр хорвоог орхисон түүнтэй гэр бүлийнхэн нь салах ёс хийх үеэр сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлээгүй юм.
Тэгвэл дуучны хэвлэлийн төлөөлөгчид Германаас ирсэн эхнэр, хүүхдүүд нь хайртай аавтайгаа салах ёс хийх үеийн видеог цахимд оруулжээ. Гэхдээ видеон дээр Юрагийн эхнэр Светлана, хүү Дэннис, охин Эстелла нарын царай харагдахгүй.
Зөвхөн тэдний эхэр татан уйлж байгаа нь сонсогдож байв.
Юра, Светлана нар хүүхдүүдээ олны хэл амнаас хамгаалж, цахимд зургийг нь байршуулдаггүй байсан билээ.
Юрагийн гэр бүл “Хагацъя даа, аав аа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. Хайртай аавынхаа оршуулган дээр ирэхдээ тэд зөвхөн ар талаасаа камерын дуранд өртсөн юм.
Юрагийн эхнэр Светлана Шатунова хуульч мэргэжилтэй. Германд танилцаж, анхны харцаар бие биедээ дурласан тэд Германд амьдарч байсан билээ.
Светлана хайрт нөхрийнхөө амьд ахуйдаа хэлсэн хүсэлтийг биелүүлж, чандрыг нь хоёр хуваан, талыг нь Орост үлдээж, талыг нь Германд аваачихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 13 )
Үнэхээр харамсалтай гүн эмгэнэл илэрхийлье.Бүтээл нь үүрд юмдаа хүндэлж явдаг дуучин минь.Тайван нойрсдоо дуу нь үргэлжид эгшиглэх болноо.
харамсалтай юм
Дэндүү харамсмаар, итгэхэд бэрх юм болчихлоо. Ум маани бадми хум
Haramsaltai
Үнэхээр харамсалтай. Байнга гүн эмгэнэл Илэрхийлье.
хармасалтай юмаа амен
Amen
Ум ма ни бад ми хум
Ум ма ни бад мэ хум
Дэндүү харамсалтай хүүхэд шиг хайран залуу Ум ма ни бад ми хум
denduu haramsaltai
Imandy bolsyn
Харамсалтай