Иранд дахин газар хөдөлж, таван хүн амиа алдсан тухай “Fars” агентлаг мэдээлжээ.
Хормозган мужид болсон газар хөдлөлтийн улмаас 12 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээллээр, 6 магнитудын газар хөдлөлт өнгөрсөн шөнө Ираны өмнөд хэсэгт бүртгэгджээ.
Голомт нь Хормозган мужийн Бендер-Ленге хотоос 61 км зайд 10 км гүнд бүртгэгдсэн байна. Голомтын бүсэд газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаа 4.2-6.2 магнитудын чичирхийлэл болжээ.
Хамгийн сүүлд зургаадугаар сарын 22-нд Ираны зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1500 гаруй хүн бэртэж, гэмтсэн юм. 2003 онд 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Керман мужид болж, 31 мянган хүний амийг авч, эртний Бам хотыг газартай нь тэгшилж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )