ДАРХАН-УУЛ: Хүүхдийн зуны сувилал ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй "Чийрэгжүүлэн эрүүлжүүлэх" хүүхдийн зуны сувилал 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Тус сувилалд үйлчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу "Бага насны хүүхдийн зохистой хооллолт”-ын сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Хүүхэд бага наснаасаа эхлэн насан туршийн хооллох зуршлаа олж авдаг учир эцэг эхчүүд хүүхдийн хоолны орц болон орчин, хооллох зуршил, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолыг хэрхэн бэлтгэх гээд бүхий л зүйлд нь анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар эмч нар зөвлөж байна.

Энэхүү зуны сувилалд хамрагдсан багачууд эрүүл чийрэг болж томуу томуу төст өвчин тусахгүй байх давуу талтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top