Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд ес даван үзүүрлэж, Монгол Улсын арслан цолыг хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх Б.Орхонбаяр Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцохоор зорин очжээ.
Шинэхэн арслангийн аав Н.Баярсайхан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул юм. Энэ жил тус сумын ой тохиож буй бөгөөд аавынхаа нутгийн наадмыг зорин очсон шинэхэн арслан маань ийнхүү Өвөрхангайн торгон ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан, наадамчин олноо баярлуулахаар болсон байна.
Б.Орхонбаяр аваргыг өнөөдөр /2022.07.24/ Өвөрхангай аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна.
Б.Орхонбаяр 2019 онд Улсын начин болж байв. Тухайн үед тэрбээр хамгийн залуу начнаар тодорж байлаа. Харин 2020 оны улсын их баяр наадамд барилдахдаа зургаа давж, Улсын харцага цолыг хүртсэн юм.
Өнөө жилийн баяр наадмаар тэрбээр Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Б.Бат-Өлзий заанаар 8 давж Улсын гарьд, Н.Батсуурь даян аваргаар 9 давж Улсын арслан цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Аав нь Өвөрхангайнх бол Орхон Өвөрхангайнх л гэж явна даа. Эцгийнхээ нутгаар үр хүүхдүүд нь овоглрж явдаг ш дээ. Хаана төрсөн нь хамаагүй ээ.
Ирээдүйн аварга.