БНСУ-ын барилгын салбарт 1.7 сая, усан онгоц, ресторан зэрэгт 234 мянган ажиллах хүч дутагдаж байна

2022 оны 08 сарын 19

БНСУ-д барилгын талбайд ажиллах хүчний хомсдол эрчимжиж байгаа энэ үед дотоодын барилгачид гадаадын барилгын ажилчдын тоог нэмэгдүүлэх талаар Засгийн газартайгаа ярилцаж эхэлсэн талаар салбарын удирдлагууд мягмар гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн сард Солонгосын мэргэшсэн гүйцэтгэгчдийн холбооноос (KOSCA) гадаадаас барилгын ажилчин авах зохицуулалтыг хөнгөвчлөх хүсэлт гаргасны дагуу Газар, дэд бүтэц, тээврийн яам энэ асуудлаар Солонгосын Барилгын ассоциаци, барилгын салбарынхантай хэлэлцсэн байна. Солонгосын мэргэшсэн гүйцэтгэгчдийн холбооноос E-9 эсвэл H-2 визтэй гадаадын барилгын ажилчдын квотыг нэмэгдүүлэхийг хүссэн байна. Мөн тус холбооноос цагаач ажилчдыг бичиг баримтгүй хөдөлмөр эрхэлж байгаатай холбогдуулан гурван жил хүртэл хугацаагаар ажиллах эрхийг нь хязгаарласан ажил олгогчдод өршөөл үзүүлэхийг санал болгов. БНСУ-ын залуучууд биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг ажлаас татгалзаж байгаатай холбоотойгоор эдгээр саналыг гаргасан аж.

Барилгын ажилчдын харилцан туслалцах нийгэмлэгийн судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 1.75 сая ажилчин авах эрэлт үүссэн байна. Үүнээс  E-9, H-2 визтэй гадаадын харъяат 65 мянган барилгачин ажиллаж байсан аж.

Эрх баригч консерватив намын бүлгийн дарга Квеон Сон-донг мөн өнгөрсөн сард барилгын салбар дахь ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхийн тулд гадаадын ажилчдыг Солонгост аль болох хурдан ирэхийг зөвшөөрөх ёстой гэж мэдэгджээ. Асуудлыг шийдвэрлэхийн тулд дотоодын барилгачид гадаадын иргэншилтэй барилгын ажилчдын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг Засгийн газарт байнга шаардсаар ирсэн. Харин Хөдөлмөрийн яамнаас барилгын салбарыг гадаад ажиллах хүч нийлүүлэх салбаруудын тоонд оруулаагүй байна. Тус яамнаас энэ сарын эхээр гаргасан мэдэгдлийн дагуу усан онгоцны үйлдвэр, үйлдвэр, ферм, нийтийн тээврийн үйлчилгээ, жижиг ресторан, дэлгүүрүүдэд гадаад улсын ажилчид авна гэжээ.

Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн салбарт үүсээд байгаа ажиллах хүчний хомсдолтой тэмцэхийн тулд БНСУ цагаач ажилчдад үүд хаалгаа илүү өргөн нээгээд байна.

БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй  арга хэмжээ нь усан онгоц, металлын үйлдвэрлэл, ресторан, жижиглэн худалдаа, такси, автобус тээвэр зэрэг орон нутгийн гол салбаруудад дутагдаж буй 234 мянган сул орон тоог нөхөх зорилготой аж. Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд усан онгоцны үйлдвэрт 4800 ажилчин, төмөрлөгийн үйлдвэрт 27 мянган ажилчин, ресторан, жижиглэнгийн худалдаанд 14200, такси, автобусанд 2300 ажилчин шаардлагатай байжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус улсад байгаа цагаач ажилчдын квотыг нэмэгдүүлэхээс гадна ажил хайж байгаа цагаачид болон ажилчин хэрэгтэй байгаа ажил олгогчидтой хамтарч ажиллаж эхэлсэн аж.

Тодруулбал, тус яамны хамгийн сүүлийн арга хэмжээ нь тус улсын металлын үйлдвэрлэлийн салбарт ажиллах гадаад ажиллах хүчийг 6000-аар нэмэгдүүлж, тус салбарын гадаад ажилчдын квотыг одоогийн тогтоосон 10480-аас нэмэгдүүлэх юм. Усан онгоцны үйлдвэрлэл, металлын үйлдвэрлэлийн салбарууд бүтэн жилийн турш ажилчдын хомсдолд ороод байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улсын эрх баригчид тус хоёр салбар хамгийн өндөр хөгжсөн бүс нутгуудын Засгийн газрын харьяа хөдөлмөр эрхлэлтийн 17 төвд ажлын хэсэг байгуулж, тус төвүүдэд гадаад ажилчдыг ажилд зуучлахаар шийдвэрлэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саруул(122.201.23.219) 2022 оны 08 сарын 26

Эх орон нь ”ажиллах хүчний илүүдэлтэй” хөгжингүй орон болсон тул одоо бүтээн байгуулах ид насны Монгол залуус маань хүний нутагт боол болж Солонгос улсыг хөгжүүлэх дайнд дайлаар мордож дээ.

1  |  0
zochin(106.154.128.237) 2022 оны 08 сарын 26

hunii nutgiin asuudal Mgl ymar hamaa bna ⁉️ solongos erchuud yagaad hunii ajil hiidgui yum ajil aa golood bhad Mgl hun unegui bolthon busd ornii tamiin ajil .g hiij biegui bodood irdegne unen Mgl hun bur une thentei baihii tuluu zalbir ii ail 1ornii hunii dutagdal Mgl ardtumen hamaagui Mgl setguulch ee Mgl setguulch solongos ornii ajil iin dutagdald orsond sanaa chin zovood bga bol solongos ochij barlagchin boldo *** Mgl segtuulched tolgoin olgoi bolthon

4  |  0
Top