"Глоб Интернэшнл төв" ТББ-аас доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах хэрэгцээгүй гэх утга бүхий захидлыг УИХ-ын гишүүд, Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдуудад хүргүүлсэн байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдад өнгөрсөн зургадугаар сард хүргүүлсэн гэдгийг тодотгов.
Доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй. Учир нь олон улсын стандартад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хязгаарлах зүй ёсны хэрэгцээ шаардлагад тооцогддоггүй байна гэж тодотгож байв.
Ёс суртахуунтай холбоотой харилцаа нь иргэн хоорондын асуудал байдаг тул Эрүүгийн хуулийн хатуу зохицуулалт орж ирэх нь эрсдэлтэй гэж хуульчид үзэж байгаа аж.
Мөн өмнөх Эрүүгийн хуульд доромжлох нь тусдаа бие даасан гэмт хэрэг байсан. Одоо шинээр зохицуулж буй илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гүтгэх, доромжлох агуулгыг агуулсан тул нэг хэмжээн дээр Эрүүгийн тусдаа зүйл заалтаар оруулах шаардлагагүй гэж тэд хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Дэлхийн улс орны 90 хувь нь энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулахаас татгалзжээ. Харин үлдсэн 10 хувь нь шашинтай холбоотойгоор гэмт хэрэгт тооцдог байна. Ялангуяа ардчилсан дэглэмтэй улс орны Эрүүгийн хуульд байдаг боловч тухайн заалт нь хэрэгжээгүй улс орны жишээг орчуулаад, хуулийг тайлбарлах нь манай улсын онцлогт тохирохгүй гэж шүүмжилж байв. Мөн доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулснаар улстөрийн зорилгоор ашиглах эрсдэлтэй гэдгийг "Глоб Интернэшнл төв" ТББ-ын хуульч н.Пүрэвсүрэн хэлж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Chamaig zub zugeer bhad chin ”yanhan” gej doromjilood bbal yah bee hoo