Байден сонгуультай холбогдуулан онц байдлын дэглэмийг сунгав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх эрсдэл бий гэж үзэн тус улсад тогтоосон онц байдлын дэглэмийг сунгажээ.

Тэрбээр АНУ-ын аливаа сонгуульд гаднаас нөлөөлөх, нийгмийн итгэлийг алдагдуулах эрсдэл бий тул 2018 оны есдүгээр сарын 12-нд тогтоосон онц байдлын дэглэмийг сунгах тухай мэдэгдлийг Конгрессын хоёр танхимын спикер нарт хүргүүлжээ. Хэдийгээр гаднын хүчнүүд АНУ-ын сонгуулийн санал хураалтын дүнг өөрчлөхийг эрмэлзэж буйг нотлох баримт одоогоор байхгүй ч түүхэн явцад гаднын хүчнүүд АНУ-ын чөлөөт, нээлттэй улс төрийн тогтолцоог өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахыг эрмэлзэж байсан гэж Байден онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top