СЭМҮТ: Ковидын улмаас сэтгэцийн эмгэг нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

СЭМҮТ болон "Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг" ТББ-аас улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаарх судалгааг танилцууллаа. 

Ковид-19 цар тахлын дараа судалгаа хийхэд монголчуудын дунд сэтгэцийн эмгэг нэмэгдсэн нь тогтоогджээ. 

Энэ талаар АШУҮИС-ийн Сэтгэцийн тэнхимийн багш Н.Ганцэцэг "Хөл хорио урт хугацаанд үргэлжилснээр иргэдийн дунд "Өвчин тусаад үхэх вий дээ" гэсэн айдас, өрхийн орлого буурсантай холбоотой санаа зовнил үүсэж, сэтгэцийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлсэн байна. 

Сэтгэцийн эмгэг дэлхийн нийт хүн амын 8 хувьд тулгарч байсан бол ковидын дараа 19 хувь болж нэмэгдсэн. Тиймээс ЭМЯ болон ДЭМБ-аас 2021 онд СЭМҮТ, АШУҮИС, "Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг" ТББ-д монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд судалгаа хийхийг үүрэг болгосон юм.

Судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 333 сум, есөн дүүргийн 9000 гаруй хүнийг хамруулснаас 7919 хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судаллаа. 

Судалгаанд хамрагдсан иргэдийн:

  • 62,2 хувь нь архаг сульдалтын хам шинжтэй, 
  • 55 хувь нь сэтгэл түгшилттэй,
  • 48.5 хувь нь биеших эмгэгтэй байна.

Мөн судалгаанд жирийн иргэд болон онцгой, цагдаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан.

Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа албаныханд сэтгэл түгших, сульдах эмгэг жирийн иргэдээс 5-6 хувиар  илүү байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 42 хувь нь ковидоор өвдсөн. Ковидоор өвдсөн иргэд өвдөөгүй хүнээс ядаргаанд өртсөн байдал 1.9 дахин, сэтгэл түгшилт 1.4  дахин их байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Асуулт(64.119.21.58) 2022 оны 09 сарын 10

биеших эмгэг гэж юуг хэлээд байнаа тодорхой тайлбарлаач?

0  |  0
Зочин(66.181.186.44) 2022 оны 09 сарын 10

вирус нь тэгж нөлөөлж байгаа юм уу? эсвэл ьирүсээс үүдсэн нөхцөл байдал юм уу?

0  |  0
Top