Их Британийн хаан III Чарльз цэнхэр дэлгэцээр анх удаа ард түмэндээ хандаж, үг хэлэв.
Тэрбээр тэнгэрт хальсан өөрийн эх хатан хаан II Элизабетад талархал илэрхийлж, бүхий л амьдралынхаа турш эх орныхоо төлөө зүтгэхээ амлажээ. III Чарльз хатан хаан бүхий л насаараа түүний болон гэр бүлийнхээ үлгэр жишээ, бахархал нь байсан гээд хатан хааны хаан ширээнд суусан 70 жилд олон зүйл өөрчлөгдсөн ч хаант засаглалын үүрэг, хариуцлага хэвээр үлдсэн хэмээн онцолжээ. “Бурханы бэлэглэсэн бүхий л хугацаанд Үндсэн хуулийн зарчмуудыг чанд сахин, та бүгдэд гарал, шашин шүтлэгийг үл хамааран үнэнчээр, хүндэтгэлтэй үйлчлэх болно” гэжээ.
Тэрбээр шинэ үүрэг хүлээн авснаар амьдрал нь өөрчлөгдөнө. Өмнөх шигээ буяны үйл ажиллагаанд хангалттай хугацаа зориулж чадахгүй болсон ч түүний энэ ажлыг бусад хүмүүс үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн байна. III Чарльзийг өнөөдөр /2022.09.10/ Их Британийн хаанаар албан ёсоор өргөмжлөх юм. Букингемийн ордны мэдээлснээр, Хаан ширээ залгамжлуулах асуудал эрхэлсэн зөвлөл өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 /Улаанбаатарын цагаар 17.00/ хуралдаж, II Элизабетын хүүг шинэ хаанаар өргөмжлөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
3 dugaar Charlz kolsoon
Хунтайж Чарльз нь III Карл хаан боллоо гэж ойлгоод байсан чинь үгүй юмуу.