НҮБ Украинд хүмүүнлэгийн цуваа илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

 

НҮБ Киевийн хяналтад буй Харьков мужийн бүс руу хүмүүнлэгийн цуваа илгээхээр болсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.

Энэ долоо хоногт Харьков муж дахь Украины Засгийн газрын хяналтад эргэн орсон бүсэд хүмүүнлэгийн тусламж хүрнэ гэж Дюжаррик тодруулжээ.

Наймдугаар сарын сүүлээр Украины Зэвсэгт хүчин Херсон, Харьков мужид сөрөг довтолгоо эхлүүлж, их хэмжээний газар нутгаа эргүүлэн аваад байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Орос цэргээ дахин хуваарилах зорилгоор Харьков муж орчим татжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top