Эрчим хүчний хямрал үргэлжилж байгаа энэ үед Европын орнууд Оросын нийлүүлэлтийг нөхөхийн тулд Зүүн Өмнөд Азийн нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэгчдэд хандаад байна. Европын холбоо ОХУ-аас нүүрс авахаа хориглосон, мөн Москва энэ сард Европын зарим орнуудад байгалийн хийн нийлүүлэхээ зогсоосон зэрэгтэй холбоотойгоор Европын худалдан авагчид эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонезээс нүүрс авахаар улайран зүтгэж байна.
Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хоёр сарын дараа буюу дөрөвдүгээр сард гэхэд Индонезийн нүүрсний уурхайн аварга компани ПТ Адаро Энержи Нидерланд, Испанид 300 мянган тонн нүүрс худалджээ. Польш улс мөн сард Индонезээс 53230 тонн нүүрс импортлосон гэх мэдээлэл байна. Харин салбарын мэргэжилтнүүд оны эцсээс Европын нүүрсний импортын хэмжээ өснө гэж үзэж байгаа бөгөөд энэ үед эрчим хүчний үнэ Европ даяар бүр ч өндөр өсөх төлөвтэй байна.
Индонезийн Нүүрсний нийгэмлэгийн дарга Панду Сжахрир өнгөрсөн долоо хоногт “Nikkei Asi сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Индонезийн нүүрсний эрэлт хэрэгцээ геополитикийн асуудлаас болж ихээхэн нэмэгдэж байна" гэж мэдэгджээ. Тэрбээр "Герман бол сайн жишээ. Үндсэндээ ирэх жил гэхэд Герман улс Хятад, Энэтхэгийн дараа Индонезийн нүүрсний хоёр, гурав дахь том импортлогч болох магадлалтай" хэмээжээ.
Индонезийн төрийн өмчит нүүрс олборлогч П.Т. Букит Асам энэ сард гаргасан мэдэгдэлдээ он гарсаар Итали руу 147 мянган тонн нүүрс экспортлосон байна. Мөн Герман, Польш улстай энэ талаар ярилцаж байгаа сурагтай. Индонезийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч "Bumi Resources" саяхан орон нутгийн хэвлэлд мэдээлснээр энэ онд Европ руу бага хэмжээний тээвэрлэлт хийсэн ч 2022 оны эцэс гэхэд олборлолтын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Индонезийн нүүрсний жишиг үнийг өнгөрсөн есдүгээр сард тонн тутамдаа 319.22 ам.доллар (331.4 евро) байхаар тогтоосон.
Өнгөрсөн сард 321.59 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. 2022 оны эхний хагаст Индонезийн нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тавны нэгээр өссөн байна. Энэ сард Орос улс "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулан Европ руу хий дамжуулахаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон тул дэлхийн тав дахь том байгалийн хий экспортлогч Малайз улс Европын орнууд руу хийх экспортоо нэмэгдүүлсэн байна.
Энэ сарын эхээр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен ЕХ-ны эрчим хүчний хямралыг даван туулахын тулд хэд хэдэн саналыг танилцуулсан. Сүүлийн нэг жил хагасын хугацаанд хоёр төрлийн нүүрсний үнийн сэргэн мандалт үнэхээр гайхалтай байлаа. Нэг тонн нүүрсний үнэ 400-600 ам.доллар болж байгааг хэн ч анзаарсангүй, тэр дундаа нүүрсний салбарынхан ч ингэж өснө гэж тооцсонгүй.
H&W-ийн захирал Нейл Бристов саяхан болсон Канадын Нүүрсний ассоциацийн бага хурал дээр "Орос Украин руу довтолсон нь эрчим хүчний зах зээлийг донсолгож, нүүрсний үнийг өсгөсөн ч бодит байдал дээр эрчим хүчний нүүрсний үнэ түрэмгийллээс хэдэн сарын өмнөөс өсөж байсан. Учир нь, Европ аль хэдийн эрчим хүчний хомсдолд орж, нүүрсний эрчим хүчийг ашиглах болсон. Тав, зургаан жилийн өмнө эрчим хүчний нүүрс тонн нь 60-80 ам.доллароор зарагддаг байсан. Оросууд Украин руу довтлохоос өмнө эрчим хүчний нүүрсний үнэ нэг тонн нь 200 ам.долларт хүрч байсан” гэжээ.
“SXcoal Energy and Resources” компанийн гүйцэтгэх захирал Эрни Трашер "2021 оны гурав, дөрөвдүгээр улиралд үнэ өсөхөд хүргэсэн суурь хүчин зүйлүүд хэвээр байгаа бөгөөд Оросын нүүрсэнд тавьсан хориг арга хэмжээг улам бүр дордуулсан. Амьдралынхаа туршид эрчим хүчний нүүрс ган үйлдвэрлэхэд ашигладаг металлургийн нүүрснээс илүү үнэтэй болохыг харж байгаагүй. Гэхдээ одоо бол харж байна” гэжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Bidend Orosiin hii ogt hereggui Suuldee buun gai bolno shuu Humuuseee
оросын байгалийн хийн хоолойг нутаг дээгүүрээ тавиулбал маш олон асуудал дагуулах болно. Тусгаар тогтнол асуудалд орох эрсдэл зайлшгүй үүснэ. Украйны дайн үндсэндээ хийн хоолойн дээр дөрөөлсөн , Зөвлөлтийг дахин байгуулах үзлээс үүдэлтэй, орос үндэстнийг алж байсан гэдэг бол зүгээр суртал ухуулга саяхан дүрвэгч орос Улаанбаатарт нэг Монгол хүнийг алхаар цохиж аллаа, ингэлээ гээд оросууд монголчуудыг хядаж байна гэсэн үг биш, иймэрхүү гэмт хэрэг хаана ч гарч л байдаг. Манай энэ олон зөвлөхүүд ,эрдэмтэд ,судлаач нар юугаа дарга нартаа зөвлөж байдаг юм бол доо . Хятад улс энэ хийг битгий аваасай
Манайх ч гэсэн шинээр нээсэн хийгээ хятадаар дамжуулан бусад улс уруу гаргаж болно шдээ. Заавал орсын хэл амтай, алсдаа хэл ам дагуулах хийн хоолой нутаг дээгүүрээ явуулах хэрэг байна уу?! ...